У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж өргөдөл гаргаж, цэц түүнийх нь дагуу шийдсэн үү?

2018-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
  П.МАНДАХ Уг нь Монгол Улсын иргэн хэн ч Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэх учиртай. Тэр утгаараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй. Гэхдээ иргэн С.Мөнхцэцэг Цэцэд гаргасан өргөдөлдөө бичсэнээр үнэхээр нөхөн сонгуульд нэр дэвших байсан уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй байгаа юм. Мөн өөрийн хүслээр Цэцэд хандсан эсэх нь ч тодорхойгүй болж таараад байна.     ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 22-ны өдөр болсон. Энэ хурлаар УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцсэн юм. Энэ талаарх өргөдлийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн Сүхийн Мөнхцэцэг гаргажээ. С.Мөнхцэцэг нь 2016 онд МАН-аас Баянхутаг сумандаа нэр дэвшиж, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн энэ сонгуулийн дараа Хэнтийн аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар томилогдсон байна. Тэрээр Цэцэд гаргасан өргөдөлдөө “...Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрхийн дагуу энэхүү нөхөн сонгуульд нэр дэвшихээр шийдээд байгаа юм. ...Гэтэл энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэн байна. ...УИХ-ын дээрх тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,  Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Тэрээр өргөдлийн үндэслэлээ баталгаажуулан зарим баримтыг хавсаргасан байна. Түүнд нь иргэн С.Мөнхцэцэгийн СЕХ-нд хандаж, энэ нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч эрхэлж буй ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хэзээ гаргаж, хэзээ чөлөөлөгдсөн байх шаардлагатай талаар тодруулга хүсэхэд, СЕХ-ны Ажлын албанаас 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн 66 дугаар албан бичгээр “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийн зохицуулалтыг тусгаад Сонгуулийн төв байгууллагын хувьд хуулийг баримтлан ажиллах бөгөөд хууль тогтоомжийг тайлбарлах эрх хэмжээ тус байгууллагад олгогдоогүй тул тайлбар, тодруулга өгөх боломжгүй юм” гэсэн хариуг өгсөнийг хавсаргасан байна. Цэц энэхүү өргөдлийг хэлэлцээд, УИХ нөхөн сонгууль товлон зарлахдаа Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн дүгнэж, дээрх тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Цэц ийм шийдвэр гаргана гэдгийг зарим улстөрчид, ажиглагчид өмнө нь хэлээд байсан юм. Учир нь, энэ нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр яригдаж байсан нь МАН-ын удирдлагууд, тэр дундаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийг айлгаж байна гэх улс төрийн хүрээнийхний яриа, хэвлэлийн мэдээллүүд ч гарч байв. Гэтэл үүнийг батлах мэт Хэнтийн нөхөн сонгуулийг хүчингүй болгуулахаар Цэцэд өргөдөл гаргасан С.Мөнхцэцэг нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн жолооч Х-ийн хадам ээж гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Иргэн С.Мөнх­цэцэгийн хүргэн Х нь У.Хүрэлсүхийн жолоочоор олон жил ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайд болсноос нь хойш бие хамгаалагчаар нь ажиллах болжээ. Уг нь Монгол Улсын иргэн хэн ч Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэх учиртай. Тэр утгаараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй. Гэхдээ иргэн С.Мөнхцэцэг Цэцэд гаргасан өргөдөлдөө бичсэнээр үнэхээр нөхөн сонгуульд нэр дэвших байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Мөн өөрийн хүслээр Цэцэд хандсан эсэх нь ч тодорхойгүй болж таараад байгаа юм. Түүний тухай өмгөөлөгч М.Баасандорж “...Цэцэд мэдээлэл гаргасан С.Мөнхцэцэг өөрийгөө төрийн албан хаагч учраас нэр дэвшиж чадахгүй болсон нь сонгогдох эрх зөрчигдөж байна гэв. Тэгээд “Хэзээнээс улс төрд орох, нэр дэвших тухай бодож эхэлсэн бэ?” гэсэн Цэцийн гишүүний асуултад: -Дөрвөн жил тутам сонгууль болсны дараа төрийн албан хаагчид халагдах эрсдэлд ордог. Би ч хохирогч болж байсан. Тиймээс халагдахгүйн тулд өөрөө гишүүн болчихъё гэж эртнээс бодох болсон гэв” хэмээжээ. Энэ хариулт юуг хэлж байгаа нь бас л сонирхолтой. Түүнчлэн Цэцийн хурал­дааны дараа сэтгүүл­чид иргэн С.Мөнх­цэцэгээс тодруулга авахад “...Төрийн албаны шинэ хууль Сонгуулийн хууль хоорондоо зөрчилдөж байгаа. Тэгэхээр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах байх гэж бодож байна. Үүнээс өөр цаад талын нарийн учир шалтгааныг нь мэдэхгүй байна. УИХ-аас гаргасан тогтоолд өөрийнхөө эрхийг  зөрчигдөж байна гэж гомдол гаргасан болохоос бусдыг нь сайн мэдэхгүй байна” гэж хэлээд явж одсон байна. Ер нь бол У.Хүрэл­сүхийн жолоочийн хадам ээж өргөдөл гаргаж, Цэц түүгээр нь шийдсэн болж таарав уу гэсэн хардлага улс төрийн хүрээнд тарж байгааг хэлчихье. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21