Тойм: Цалин нэмэгдэж, төв цэвэрлэхийг шинэчлэх тууз хайчлав

2018-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ  Өнгөрсөн долоо хоногт улс төр, нийгэмд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 80 мянгаар нэмэгдэв  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг байсныг 320000 болгож нэмэгдүүллээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай байгаа.  Нэг цагийн 1904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо. Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон.  Улсын хэмжээнд 1.1 ажиллагсад байна. Эдгээр ажиллагсдын найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг" гэсэн юм. 60 тэрбумын хэрэгт УИХ-ын дарга харамсч буйгаа илэрхийлэв Төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын талаар нээлттэй сонсгол зохион байгуулж, нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ, эрх баригч МАН-аас шаардаад байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд шаардлагын хариуг ирүүлсэн талаар тэрээр мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга “ Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж байгаа” гэсэн агуулгатай байна.  Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо. Парламентын хэсэг гишүүд зуны хоёр сарын хугацаанд нэг асуудал дээр төвлөрөөд ажиллахад хэрэгсэхгүй болоод хаагдсан байсан хэргийн талаар ийм шийдэлд хүрч чадлаа. Тэгэхээр цаашдаа бүх парламентын гишүүд нэгдээд ажиллавал ард иргэдийн хүсээд байгаа шударга ёсыг бий болгож чадна хэмээх итгэл үнэмшилтэй ажилласан”гэв. Нөхөн сонгуулийн хугацааг хойшлууллаа Үндсэн хуулийн цэцийн /2018-8-22/  Дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.  УИХ-ын 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг Цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, Улсын Их Хурал нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн Улсын Их Хурал Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа иргэдийнхээ төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хийдлийг арилгах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тэмдэглэсэн байна. Ингэснээр УИХ-ын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэх юм байна. Тусгай хамгаалалттай байрнаас 115 архи, 11 шатамхай бодис илэрснийг мэдээллээ ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг  шалгав. Мөн Төрийн Тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг зэрэг хууль бус эд зүйлс хадгалж байгаа эсэхэд үзлэг хийв. Эдгээр шалгалтын дүнг нэгтгэж дөнгөж сая /2018.08.21/ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. ЭХЯ, ЭМЯ, УУЯ, БСШУСЯ иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх байдал хангалтгүй, хуулийн хугацааг 7-30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч шийдвэрлээгүй байжээ. БСШУСЯ, БОАЖ, ХНХ зэрэг яам батлагдсан орон тоогоо 2-23 хүртэл хүнээр хэтрүүлж гэрээгээр авч ажиллуулсан, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч томилон ажилуулж байгаа нь тогтоогджээ. Гадаад дотоодын өндөр зардалтай олон томилолтуудын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. ТТХГ-аас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11ширхэг шатамхай/салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрснийг эзэмшигчдээр нь ажлын байрнаас нь гаргуулсан байна. Цалин 8-30 хувиар нэмэгдүүлэв Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлж, ирэх сарын 1-нээс олгохоор болов.  Энэ талаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Сайд С.Чинзориг мэдээлэл өгөхдөө “Эхний ээлжинд багш, эмч нар болон тэдэнтэй дүйцэхүйц албан тушаалтан, тэдгээрээс доогуур цалинтай ажилтнуудын цалинг нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, багш, болон тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалин есдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэгдэхээр боллоо. Бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын ажлын байрны зэрэглэлийг нэг шат, сувилагч нарын ажлын байрны зэрэглэлийг 1-2 шат ахиулах шийдвэр гаргалаа. Ингэснээр есдүгээр сарын 1-нээс эхлэн бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалин 12.3 хувиар, сувилагч нарын цалин 20-30 хувиар нэмэгдэх боломжтой болж байна. Соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин төрийн албанд ажиллагсдын дундаж цалингаас 12.5 хувиар доогуур явж ирсэн. Тиймээс зарим арга хэмжээг авсны үндсэн дээр энэ салбарт ажиллагсдын цалин 14-30 хувиар нэмэгдэх болж байгаа" гэв. Хуульзүйн байнгын хорооны хурал хоёр удаа хойшлов УИХ-ын Хуульзүйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа хуралдах тов зарласан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшилсон юм. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга, Ээлжит бус чуулган, 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх зэрэг асуудлыг хэлэлцэх мэдээлэл бий. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн хэлснээр “Гишүүдийн ирц бүрдсэн тохиолдолд хэзээ ч хамаагүй хурал зарлах боломжтой” гэсэн юм. Хятадын гадаад хэргийн сайд айлчлав Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгт бараалхав. Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн айлчлалын төгсгөлд "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл"-ийн нээлтэд оролцлоо.  Энэ үеэр Ван И  “Бид байгаль орчныг хамгаалахад шаардлагатай олон улсын стандартад нийцүүлэн шинэ цэвэрлэх байгууламжид дэлхийн хамгийн шилдэг технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Хоёр улсын хоорондох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлнэ. Бидний хамтын ажиллагааны үр шимийг  зөвхөн Улаанбаатар хотын иргэд бус, Монголын нийт ард иргэд хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.  БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болсон энэхүү төслийн өртөг нь 300 сая ам.доллар бөгөөд Хятадын тал 95 гаргах бол Монгол Улс 5 хувийг нь 2019 оны Төсвийн төсөлд тусгаж, гаргахаар төлөвлөжээ. Цэвэрлэх байгууламжийг Францын “Артилло” компанийн ТЭЗҮ-д тулгуурлан барих бөгөад 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар зорьж байна. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тус байгууламж нь хоногт 250 мянган шоо метр буюу одоогийн цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай​ бөгөөд лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах аж. Түүнчлэн цэвэршүүлсэн бохир усыг нь үйлдвэрлэлд буюу ДЦС-3, ДЦС-4-ийг хөргүүрт ашиглаад зогсохгүй зүүн бүсийн усны хэрэгцээнд ашиглана гэсэн тооцоотой байна. Н.Энхбаатарын хорих хугацааг сунгаж, Д.Гантулгыг шүүх хурал хойшиллоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа   /2018.08.23/ дууссан. Тиймээс прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Тэгвэл шүүхээс түүнийг дахин нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Н.Энхбаатарыг 600 сая гаруй төгрөгийн хэргээр саатуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч АТГ-ын зүгээс энэ тухай тодорхой тайлбар хийгээгүй бйана. Н.Энхбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад түүний туслахаар ажиллаж байжээ. Дараа нь МИАТ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байхдаа саатуулагдсан  юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдож хохирогч Ч.Наранзаяагийн хүсэлтээр хойшилсон юм энэ удаа дахин хойшлогдлоо.  Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн талаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд хурлыг есдүгээр сарын 12-ныг хүртэл хойшлуулсан байна. Учир нь шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй тул шүүх шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх эрхээр хангаж, мөн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан хүсэлтийг хүлээн авчээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21