Л.Оюун-Эрдэнэ: Харамсч байна гэдэг нь буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр

2018-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАН-ын удирдлагын түвшинд төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах талаар ярилцсан гэх бичлэгтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нэр холбогдсон хүмүүсийг хариуцлага хүлээхийг шаардаад  байгаа юм. Тэрээр 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан  УИХ-ын даргаас хариулт ирсэн талаар мэдээлэл хийхдээ "Өчигдөр /2018.08.20/ 18:00 цагт УИХ-ын даргаас албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж байгаа" гэсэн агуулгатай байна.  Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо. Мөн Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн байна. Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулах юм байна гэж би ойлгож байгаа. Хэсэг парламентын гишүүд зуны хоёр сарын хугацаанд нэг асуудал дээр төвлөрөөд ажиллахад хэрэгсэхгүй болоод хаагдсан байсан хэргийн талаар ийм шийдэлд хүрч чадлаа. Тэгэхээр цаашдаа бүх парламентын гишүүд нэгдээд ажиллавал ард иргэдийн хүсээд байгаа шударга ёсыг бий болгож чадна хэмээх итгэл үнэмшилтэй ажилласан. Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн өнөөдөр уулзана. Цаашид хэрхэн ажиллахаа ярилцана” гэлээ. Мөн тэрээр төрийн албыг наймаалцсан талаар харамсч буйгаа илэрхийлж байгаа нь М.Энхболд гэдэг хувь хүнээс гарахааргүй шийдвэр. Нэг талаас харамсч буйгаа илэрхийлж байгаа нь буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр юм гэдгийг тодотгов. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21