Дараагийн сайдын томилгоог “дараад” байгаагийн учир юу вэ?

2018-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА ЗТХ-ийн сайдын суудал эзгүйрч, салбарынх нь ажил цалгардаад  даруй арав хонолоо. Уг нь төрийн яаманд ноцтой хэрэг гарсан даруйд маш шуурхай “хөдөлсөн” Ерөнхий сайдын ажил тэр эрчээрээ үргэлжилсэн бол аль хэдийнэ Зам, тээврийн хөгжлийн шинэ сайдыг чөлөөлөх хийгээд томилох асуудлыг  УИХ-д өргөн барьчих байв. Өөрөөр хэлбэл,өдийд ЗТХ-ийн дараагийн сайдын нэр тодорчихсон байх хугацаа өнгөрлөө. Учир нь энэ сарын 10-нд буюу баасан гаригт Зам, тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарч Засгийн газар амралтын өдрийг ч алдалгүй шуурхай хуралдаж “асуудлыг” тэр дор нь шийдвэрлэсэн. Ийнхүү хоёр хоногийн дотор ЗТХЯ-ны удирдлагуудыг бүрэлдэхүүнээр нь огцруулсан Ерөнхий сайдын үйлдэл хариуцлагагүй дарга нарт хатуу сануулга өгөхийн зэрэгцээ төрийн ажлыг цалгардуулахгүйгээр дараагийн сайдыг цаг алдалгүй томилох хүлээлт үүсгээд байсан юм. Тийм шаардлага ч бий. Үер ус, аваар ослоос үүдэлтэйгээр зам тээврийн салбарын ажил овоорч, шийдэл нэхсэн асуултууд ч урган гарсаар байна. Гэтэл ийм эгзэгтэй үед Зам, тээврийн хөгжлийн яамыг “эзэн”-тэй болгох Засгийн газрын тэргүүний ажлын эрч хүч яагаад сулрав. Салбарын сайд нь ажлаа өгөөд арав хонож байхад Ерөнхий сайд нь өнөөг хүртэл сайдыг чөлөөлөх, дараагийн сайдын нэрийг өргөн барихгүй байгаа нь эрх баригч намынхны дотоод зөрчил, албан тушаалын наймаатай холбоотой байж мэдэх юм. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтарыг томилохоор санал нэгдсэн ч сайд нь хэн байх, цаашлаад давхар дээлтэй байх эсэхэд санал нэгдэж чадахгүй байгаа нь сайдын суудлыг гацаах нэг шалтгаан бололтой. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Засгийн газрын гишүүний суудалд аль фракциас хэнийг суулгах дээрээ тохиролцож чадаагүй байгаа бололтой. Нөгөө талаас ээлжит бус чуулган зарлах эсэхийг шийдэж чадахгүй байгаа эгзэгтэй үе таарсан байж мэднэ. ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-д өргөн баривал У.Хүрэлсүхийн кабинетыг тэр чигээр нь  огцруулах санал дагалдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. АН-ын Улс төрийн бодлогын зөвлөл, УИХ дахь сөрөг хүчний зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын хууль бус, бодлогогүй үйл ажиллагаа төрийн албыг үнэгүйдүүлж байна хэмээн эсэргүүцэж  бүрэлдэхүүнээр нь огцруулах мэдэгдэл гаргаад байгаа юм. Тиймээс ээлжит бус чуулган зарлах нь энэ Засгийн газарт халтай  байж мэднэ. Төрийн албаны нэр хүнд, ёсзүйг уландаа гишгэсэн ЗТХЯ-нд болсон хэрэгт одоо ч олон нийт харамсч байна. Хэрэг болох үед Монгол хүний чанар гээгдээгүй байсан бол ийм хэрэг гарахгүй байх байлаа.  Учир нь хүн амины хэргийн гол сэжигтнээр татагдаад байгаа Б.Махбал гэгчийг нэгнийгээ үхлүүт болтол нь зодож байхад дэргэд нь тавуулаа хараад зогсч байсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа юм. Хэчнээн алт мөнгө, албан тушаалд дуртай байлаа ч хамт ажилладаг нэг нь амьсгал хурааж байхад хараад зогсч байсан гэхэд итгэмээргүй. Мөн Б.Махбалын хувьд ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ирэхийн­хээ өмнө УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирд­лагын газрын даргаар ажиллаж байсан. Ж.Бат-Эрдэнийг 2007-2012 онд ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхад Б.Махбал Зам, тээв­рийн бодлогын газ­рын дарга байсан гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн хэвлэлээр гарч байгаа мэдээл­лүүдээр бол Б.Мах­балыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож байна.  Б.Махбал нь МоАХ угшилтай төдийгүй Х.Баттулгыг 2008-2012 онд ЗТБХБ-ын сайд байхад хамт ажиллаж байсан гэнэ. Ингэхээр ЗТХЯ өмнө нь хэний мэдэлд байсан бэ. Одоо хэнд очих вэ гэх мэтчилэнгийн шийдэхэд зовлонтой асуудлууд гацаа үүсгээд байж мэдэх юм. Тиймээс энэ олон шалтгааны аль нь ЗТХ-ийн дараагийн сайдыг томилуулахгүй байгаа нь сонин байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

13 цаг 3 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

16 цаг 42 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

23 цаг 4 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

23 цаг 4 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

23 цаг 4 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02