Суллагдсан Ерөнхий сайд нар хаагуур зусав?

2018-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр эрхмийг нэг дор баривчилж нийгэм даяар дуулиан тарьж байв. 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр 2018 оны зургадугаар сарын 8-ныг хүртэл яг хоёр сар хоригдсон. Энэ хооронд тэдний хууч өвчин сэдэрч, эрүүл мэнд нь базаахгүй болсноор ийн шүүхээс батлан даалтад өгсөн байдаг. Тиймээс Ерөнхий сайдууд суллагдсаныхаа дараа агаар салхинд гарч биеэ тэнхрүүлсэн шиг энэ зуныг өнгөрөөж байна. Гэхдээ тэд зөвхөн амраад, хэвтээд байсангүй бололтой. Ерөнхий сайд асан С.Баяр ойрынхоо хүмүүстэй хамт Завхан, Хөвсгөл аймгаар хэд хоног амраад иржээ. Тэрээр голдуухан зусландаа байдаг юм байна. Ингэхдээ зүгээр суулгүй намдаа өрнөж буй элдвийн явдалд хошуу нэмж, хуруу оролцуулсаар байгааг эх сурвалжуудын мэдээллээс харж болно. Зусландаа зочид хүлээж авч, шаардлагатай бол шөнө оройн цагаар хотын төвөөр ирж “шивнээ” хийчихээд буцдаг сурагтай. Түүнтэй уулзах хүсэлтэй хүмүүсийг олон жил ойр дотно яваа, нутгийнх нь дүү, УИХ-ын шинэхэн гишүүн нэгэн эрхэм холбож өгдөг аж. Харин С.Баяр уулзсан болгондоо “...Манай намын надад атаархдаг хүмүүс энэ ажлыг зохион байгуулж, намайг хэрэгт холбогдуулаад байгаа юм” гэж ярьдаг болсон гэнэ. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч биеэ тордож, тэнхрүүлэх талаар багагүй “ажиллаж” байгаа юм байна. Тэрээр саяхан Архангайн Цэнхэрийн халуун рашаанд хэд хоноод иржээ. Япон эзэнтэй, үнэ хөлс нь чамгүй өндөр дуулддаг тус рашаанд очсоны үр дүн гарах нь дамжиггүй. Ч.Сайханбилэг бас дан ганц амарч, сувилаад яваагүй бололтой юм. Суллагдсанаасаа ганц хоёрхон хоногийн дараа “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой хотын төвд уулзаж байгаад хүмүүстэй таарсан байна. Хоёр сарын турш хоригдож, нийгмийн дуулиан болоод байсан Ерөнхий сайдууд зуны саруудыг иймэрхүү байдалтай өнгөрөөж байгаа мэдээлэл байна. Гэхдээ тэдний холбогдсон хэрэг цагаадлаа гэж дуулдаагүй. Хууль хяналтын байгууллага шалгаж нягталж байгаа биз ээ. Сануулахад, АТГ-аас Ерөнхий сайдуудыг шалгаж байгаа хэргийн тухайд албан ёсоор /2018.4.11./ “ ...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдээлж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21