Засгийг огцруулах Ж.Батзандангийн тэмцэл 24 цагийн дотор өөрчлөгдөв

2018-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ дахь сөрөг хүчнийхэн Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах, цаашлаад УИХ-ыг тараах шаардлага тавиад байгаа юм. АН-ын бүлэг хоёр хоногийн өмнө  хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан талаараа мэдээлж байв. Бүлгийн гишүүд дундаа Засгийн газрыг огцруулах, эрх баригч намынханд хариуцлага тооцох талаар хамгийн их ярьдаг хүн нь Ж.Батзандан гишүүн. Тэрээр энэ удаад ч гэсэн Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаа учраас огцруулна гэсэн байр сууриа хатуу илэрхийлсэн. Энэ талаар Ж.Батзандан гишүүн “Ардчилсан намын бүлэг болон  Ардчилсан намсын Улс төрийн зөвлөлөөс  үүсч буй зарим асуудлуудтай холбоотойгоор албан ёсны мэдэгдэл хийх шаардлага гарсан. Төрийн систем байгууллагын төвшинд хаа хаанаа хариуцлага алдаж буйг бид дүгнэж үзсэн.Монгол Улс ардчилсан орон болохынхоо хувьд  гаднаас хүн хулгай хийхгүй, мөн  хууль ёсоор амьдарч байгаа хүнийг хулгайд алдахгүй байх үүрэгтэй. МАН эрх барьж байхад гаднаас хулгай хийдэг, дотроосоо зөвшөөрдөг явдал газар авч байгаа. Энэ нь саяхан болсон БНТУ-ын иргэнийг өгч явуулахаар энэ Засгийн газар гадны байгууллагатай тохиролцсон явдлыг бид эрс эсэргүүцэж байна. Энэ хариуцлагагүй байдлынхаа тухай Засгийн газрын нэг ч сайд, дарга мэдэгдэл хийгээгүй. Олон улсын гэрээ конвенци, Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэсэн энэ байдал нь Засгийн газар,УИХ огцрох хангалттай шалтгаан мөн гэж харж байна. Хариуцлага ярихаар зугтаж, бултдаг ийм УИХ, Засгийн газар байж болохгүй. Ганцхан дарга, сайдад хариуцлага тооцож бултана гэсэн зүйл байхгүй.Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээхийг шаардаж байна. Үүний төлөө Ардчилсан намын бүлэг ард түмэнтэйгээ хамт зогсох болно” гэж байв. Гэтэл Ж.Батзандан гишүүн энэ мэдэгдлийнхээ дараахан твиттер хуудсандаа “Дараагийн ЗГ одоогийнхоос илvv болно гэдэгт би итгэхгvй бна. Огцруулаад бvх юм сайхан болно гэдэг ч худлаа. Еренхий Сайд ярьсан хувьсгалаа яаралтай эхлvvлэх хэрэгтэй.Тэгвэл дэмжинээ” хэмээн жиргэжээ. Эндээс харвал Засгийн газрыг огцруулах эрхэм гишүүний тэмцэл 24 цагийн дотор өөрчлөгдөж эцэс болов бололтой. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21