У.Бямбасүрэн: “Эрдэнэт”-ийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ

2018-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монгол Улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн өмчийн томоохон үйлдвэрийг гадны банкинд барьцаалсан асуудал сөхөгдөөд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ талаарх Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр  Монгол Улсад таагүй  гарчээ. Нэр бүхий улс төрч болон сөрөг хүчнийхний хэлж буйгаар  “Стандарт” банкнаас Английн Дээд шүүхэд хандаж, арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн нийт өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлж авахын тулд эд хөрөнгийг царцааж, битүүмжлэх захирамж гаргасныг шүүх хүлээн авсан. Ингэснээр “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн мэдээллийг  ил гаргуулах, шүүхийн шатанд гарсан зардлуудыг тус үйлдвэрээр төлүүлэх нөхцөл байдал үүссэн гэж байгаа юм. Баттай бус ч  98 сая ам.долларын төлбөрийн асуудал яригдаж байгаа гэх. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрээс Ажлын хэсэг гаргасан байна. Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээж авсан учраас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Дээрх асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Бид нөхцөл байдлын талаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнгийн байр суурийг сонссон юм. Тэрээр “320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэдэг үйлдвэрийн 40 жилийн түүхэн дэхь хамгийн өндөр үзүүлэлт. Эхний хагас жилийн үр дүн ч маш сайн гарсан. Шүүхийн шийдвэрээс болоод ард иргэдийн амьдралд нөлөөлөх зэргээр олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн зүйл яримааргүй байна. Нэгэнт бизнесийн байгууллагын үйл ажиллагаа урт болон дунд хугацааны төлөвлөгөөтэй явдаг. Ялангуяа санхүүгийн хувьд үйлдвэр маш сайн байгаа гэдийг хэлмээр байна. Мэдээж аль нэг буруутай этгээдээс болоод “Эрдэнэт” үйлдвэр олон улсын шүүхэд татагдсан нь харамсалтай. Шүүхэд үйлдвэрийг татсан байгаа. Тиймээс үйлдвэрт ямар нэг байдлаар санхүүгийн хохирол учирсан тохиолдолд буруутай этгээдээр төлүүлэх ёстой. Монгол Улсын төрийн өмчийн томоохон үйлдвэрийн үйл ажиллагаа хэн нэгэн этгээдийн хариуцлагагүй үйлдлээс болж хохирох ёсгүй. Хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Улс төрийн өнцгөөс буруу зөрүү тайлбарлах зүйл ч гарч байна.Санхүүгийн хариуцлага хүлээхээр болсон ийм нөхцөлд янз бүрийн мэдээлэл гаргах нь бидний дараа дараагийн хэлцэлд муугаар нөлөөлнө. Бизнесийн байгууллагыг удирдаж байгаагийн хувьд бидний зүгээс хамгийн зөв, аль болох хохирол багатай шийдлийг гаргахын төлөө ажиллаж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч талтай яриа хэлцэл хийх асуудал яригдаж байгаа” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21