ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчид тодорч эхэллээ

2018-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг сайдаа “явуулсан” тухайгаа нийтэд зарлаад гурав хонож байна. Энэ Засгийн газрын ЗТХЯ бүхэлдээ өөрчлөгдөх нь тодорхой болоод байгаа юм. Энэ сацуу өргөдлөө өгөөд “явчихсан” Ж.Бат-Эрдэнийн оронд хэн сайдаар очих вэ гэдэг марафон эрх баригч МАН-д эхэлсэн байна. Одоогоор гурван хүний нэр яригдаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр ЗТХ-ийн сайдад нэр дэвших магадлал өндөр хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр юм байна. Тэрээр 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2008 оноос УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар хоёр удаа ажилласан. Батлан хамгаалахын сайд байсан. Дараагийн хүн нь УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт. Тэрээр 1999 онд СЭЗДС, 2005 онд Нидерландын Маастрихтын их сургууль, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2008 оноос өнөөг хүртэл УИХ-д гурван удаа сонгогдсон. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан юм. Харин ЗТХ-ийн сайдад нэр дэвших гурав дахь хүнээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат яригдаж байна. Ж.Мөнхбат 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Мөн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Хэрвээ ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн нь Засгийн газрын мэдэгдсэний дагуу явж, УИХ-аар хэлэлцээд эхэлбэл дээрх гурван гишүүн энэ албан тушаалд өрсөлдөх бололтой. Гэхдээ наана нь МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж таарна. Тэдэнд даваанууд байна гэсэн үг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21