Ц.Ганхуяг: 42 дугаар тойрогт МАН тэмцээн зохиож, АН сонин тараасан байна

2018-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-оос ИЗНН-ыг Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж  тус намын дарга Ц.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн  дарга С.Батбаатар, улс төрийн зөвлөлийн  гишүүн М.Амартүвшин нар    мэдээлэл хийлээ. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг  хэлэхдээ “Манай намыг нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн СЕХ-ны шийдвэр нь  Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, 16.9 дэх “Монголын Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг  зөрчиж байна.  2016 онд СЕХ мөн ийм шийдвэр гаргаж байсан, өнөөдөр  ч үүнийгээ давтлаа.  Нөгөөтэйгүүр, онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасныг, түүнчлэн сонгуулийн тайлан ирүүлээгүй үндэслэлээр иргэн, улс төрийн намын сонгогдох эрхэнд халдах нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон Цэцийн 2010 оны нэгдүгээр сарын 22-ны Их суудлын хуралдааны шийдвэрийг тус тус зөрчлөө. СЕХ  бүртгэлийн байгууллага болохоос шүүн таслах байгууллага биш. Улс төрийн намын дотоод хэрэгт оролцох, хууль бус янз бүрийн мэдээлэл хийх ёсгүй” гэв. Тэрээр сэтгүүлчдийн асуултанд ингэж хариулав.   -Танай намыг 2016 оны  ээлжит сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг СЕХ мөн  гаргаж байсан. Тэр үед ч мөн адил  тайлангаа хоцроосон гэсэн үндэслэлээр бүртгээгүй юм уу? -Тайлангаа өгөөгүй гээд 2016 оны  ээлжит сонгуульд бүртгэхгүй, оролцуулахгүй гэж байсан.  Энэ бүхэн нь холбогдох байгууллагууд, Захиргааны хэргийн зохих шатаар дамжин, хамгийн сүүлд Давж заалдах шатны шүүхээс ИЗНН-ын эрх зөрчигдсөн байна, сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой. Сонгуулийн байгууллага шүүн таслах үйл ажиллагаа явуулах нь шударга зарчимд нийцэхгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл  СЕХ өнөөдөр ч тэр үйлдлээ давтаж байна. Иймд бид зохих шатны байгууллагуудад хандана.СЕХ ажил үүргийн хуваарийн дагуу ямар  ажил зохион байгуулж хийх ёстойвэ гэвэл,  Хэнтий аймгийн  42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн хугацааг УИХ  өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэж зарласан. Сонгууль зарласан мөчөөс эхлэн  тухайн тойрогт аливаа сурталчилгаа, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглодог. Сурталчилгаа явуулсан тохиолдолд торгохоос  гадна тухайн нам, эсвэл нэр дэвшигчийг сонгуулийн бүртгэлээс хасах хуультай. Үүнийг СЕХ хянаж, байр сууриа илэрхийлж явах ёстой. Гэтэл  энэ үүргээ  биелүүлэхгүй атлаа манай намыг сонгуульд оролцуулахгүй гээд улс төрийн зорилготой  өөр ажил хийгээд сууж байна. -42 дугаар  тойрогт намууд хууль зөрчсөн  ямар жишээ, баримт байна? -МАН, АН-ын зүгээс  хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь,  хиймэл сонгогчид буюу “царцаа”-нууд  аль эрт тийшээ нүүгээд оччихсон байна. Удахгүй  бид энэ талаар мэдээлнэ. Хэчнээн хэмжээний “царцаа”, хиймэл сонгогч аваачсан бэ гэдэг тоог нэгтгэж  гаргана. МАН-ын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх  Хэнтий аймагт наадам, шоу нээсэн, үг хэлсэн  асуудал байгаа. Гар бөмбөгийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулаад явж байна. Энэ тэмцээнд УИХ-ын нэр бүхий гишүүд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд оролцож байгаа. Ирэх  сард Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд улсын чанартай тэмцээн зохион байгуулахаар товлосон байна. Түүнээс гадна АН-аас  Хэнтий аймгийн сонгогчдод зориулсан сонины тусгай дугаар гаргасан байна. Энэ сонин дээр  тус аймаг дахь  намын дарга нь  мэндчилгээ дэвшүүлж, арын нүүрт нь нөхөн сонгуульд нэр дэвших магадлалтай, өмнө нь Хэнтий аймгийн Засаг даргаар ажилалж байсан Ж.Оюунбаатарын хийсэн ажлын тайлан, цаашид хийх  ажлын талаарх сурталчилгааг хэвлэж тараасан байна.  Энэ үйлдлүүдээс нь харахад 42 дугаар тойрогт шударга сонгууль явагдана гэхэд эргэлзээ төрж байна. Уг нь СЕХ манай намыг бүртгэхээс татгалзахаасаа өмнө ийм л ажлуудаа хийх ёстой юм. Хяналтаа тавьж, сонгуулийг зөв, шударга явуулахад анхаарал тавих ёстой байсан. Харамсалтай нь энэ үүргээ биелүүлэхгүй байна. Энэ талаар бид шаардлага тавих болно. Мөн хууль ёсны эрхээ сэргээхийн тулд зохих байгууллагуудад хандана.   С.БАТБААТАР: ХОЁР НАМ ӨРСӨЛДӨГЧӨӨ БАЙХГҮЙ БОЛГОХ ГЭЖ  ИЗНН-ЫГ “ЧӨДӨРЛӨЛӨӨ”    -ИЗНН-ыг 2016 оны ээлжит, одоо болох  нөхөн сонгуульд бүртгэхгүй байгаа нь улс төрийн зорилготой гэлээ. Үүнийгээ тодруулна уу? - 2015 онд  З.Энхболд  АН-ын дарга байхдаа “Та бүхэн манай намтай  нэгдээч”  гэсэн албан бичгийг ИЗНН-д ирүүлж байсан. Тэр албан бичгийн хариуд ИЗНН-ын аймаг, дүүрэг, хороодын анхан шатны байгууллагууд нэгдсэн байдлаар  өгсөн. Бид нэгдэхгүй гэсэн. Тэгэхээр улс төрийн хоёр том нам өөрсдийн өрсөлдөгчдийг байхгүй болгоё гэсэн зорилт тавьдаг нь харагдаж байгаа юм. Сонгогчид мэдэж байгаа, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ гарч ирэхэд яаж бужигнуулсныг. Шинээр гарч ирсэн улс төрийн намуудыг хагалах, бутаргах явуулга хийдэг. 2015 онд МЗНН-ын анхан шатны нэгжүүд дээр   “АН-тай нэгдэхгүй” гэсэн шийдвэр гарангуут сонгуульд орох эрхийг хязгаарлачихсан. Гэтэл нөхөн сонгуулийн өмнө мөн л тэр аргаа давтаж байна. -Тайлан  хоцроосон хүмүүстээ танай нам хариуцлага тооцсон уу? -Энэ асуудлаар бид намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлогын хорооны даргаар ажиллаж   байсан хүмүүстээ  олон удаа шаардлага тавьж ирсэн. Гэтэл тайланг хоцроосон байгаа юм. Үүнийг бид захиалгатай гэж үзэж  байгаа. Тэр хүмүүс хариуцлагаа хүлээгээд Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлогын хорооны даргаас чөлөөлөгдсөн. Гэхдээ улс төрийн намыг СЕХ бүртгэхгүй байгаа нь Цэцийн шийдвэрийг зөрчиж буй асуудал. Манай намыг дэмждэг 60 гаруй мянган гишүүн, дэмжигчдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Эрх мэдэл бүхий том намынхан, УИХ-ын гишүүд   улс төрд орж ирэхээсээ  өмнө өөрсдийн цамцыг багадвал оруулга  оруулж,  томдвол хасч өмсч  ирсэн шигээ улс төрийн намд хандаж болохгүй. 76 гишүүн дотор хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаагаа мэддэг нь маш цөөн. Зарим нь хуулиа ч мэдэхгүй байна. Хэн нь мэдэгдэхгүй нөхөр чуулганы танхимд орж ирж суугаад өөрийгөө хууль  тогтоогч гээд сууж байна. Цэц хүчингүй болгож хассан заалтыг сонгууль болгон дээр хэрэглээд байх юм бол цаашид юу болох вэ. Энэ ганц ИЗНН ч биш цаашид маш олон намд халгаатай. Тиймээс бусад намууддаа хандаж хэлэхэд, хоёр намаас бүү ай, шударгаар өрсөлдөөрэй гэж хэлэх байна. Бид ч гэсэн эрхээ эдэлж,  сонгуульд ормоор байна. Хууль бус аргаар 60 гаруй мянган гишүүн, дэмжигчтэй улс төрийн намын эрхийг хязгаарлаж, хааж боож болохгүй. Улс төрийн тавцанд бүгд шударга өрсөлдөх хэрэгтэй.  Цаашид СЕХ-г намаас томилогдсон этгээд даргалж, тодорхой даалгавар биелүүлдэг явдлыг цэглэх ёстой. Үүний эсрэг бид тэмцэнэ. Сонгуулийн төв байгууллага хууль ёсны  эрх үүргээ   хэрэгжүүлэх ёстой болохоос улстөржсөн шийдвэр гаргаж болохгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21