Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт “царцаа” байршуулсан байна гэв

2018-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ  ИЗНН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. СЕХ-ноос тус намыг  Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэж шийдвэрлэснийг эсэргүүцэж байгаагаа тус намын дарга Ц.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн  дарга С.Батбаатар, улс төрийн зөвлөлийн  гишүүн М.Амартүвшин нар  мэдэгдлээ. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Манай намыг нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн СЕХ-ны шийдвэр нь  Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, 16.9 дэх “Монголын Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг  зөрчиж байна.  2016 онд СЕХ мөн ийм шийдвэр гаргаж байсан, өнөөдөр  ч үүнийгээ давтлаа.  Нөгөөтэйгүүр, онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасныг, түүнчлэн сонгуулийн тайлан ирүүлээгүй үндэслэлээр иргэн, улс төрийн намын сонгогдох эрхэнд халдах нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон Цэцийн 2010 оны нэгдүгээр сарын 22-ны Их суудлын хуралдааны шийдвэрийг тус тус зөрчлөө. СЕХ  бүртгэлийн байгууллага болохоос шүүн таслах байгууллага биш. Улс төрийн намын дотоод хэрэгт оролцох, хууль бус янз бүрийн мэдээлэл хийх ёсгүй. СЕХ ажил үүргийн хуваарийн дагуу ямар  ажил зохион байгуулж хийх ёстой  байдаг вэ гэвэл,  Хэнтий аймгийн  42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн хугацааг УИХ  өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэж зарласан. Сонгууль зарласан мөчөөс эхлэн  тухайн тойрогт аливаа сурталчилгаа, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглодог. Сурталчилгаа явуулсан тохиолдолд торгохоос  гадна тухайн нам, эсвэл нэр дэвшигчийг сонгуулийн бүртгэлээс хасах хуультай. Үүнийг СЕХ хянаж, байр сууриа илэрхийлж явах ёстой. Гэтэл  энэ үүргээ  биелүүлэхгүй атлаа манай намыг сонгуульд оролцуулахгүй гээд улс төрийн зорилготой  өөр ажил хийгээд сууж байна. Гэтэл 42 дугаар  тойрогт  МАН, АН-ын зүгээс  хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь,  хиймэл сонгогчид буюу “царцаа”-нууд  аль эрт тийшээ нүүгээд оччихсон байна. Удахгүй  бид энэ талаар мэдээлнэ. Хэчнээн хэмжээний “царцаа”, хиймэл сонгогч аваачсан бэ гэдэг тоог нэгтгэж  гаргана. МАН-ын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх  Хэнтий аймагт наадам, шоу нээсэн, үг хэлсэн  асуудал байгаа. Гар бөмбөгийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулаад явж байна. Энэ тэмцээнд УИХ-ын нэр бүхий гишүүд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд оролцож байгаа. Ирэх  сард Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд улсын чанартай тэмцээн зохион байгуулахаар товлосон байна. Түүнээс гадна АН-аас  Хэнтий аймгийн сонгогчдод зориулсан сонины тусгай дугаар гаргасан байна. Энэ сонин дээр  тус аймаг дахь  намын дарга нь  мэндчилгээ дэвшүүлж, арын нүүрт нь нөхөн сонгуульд нэр дэвших магадлалтай, өмнө нь Хэнтий аймгийн Засаг даргаар ажилалж байсан Ж.Оюунбаатарын хийсэн ажлын тайлан, цаашид хийх  ажлын талаарх сурталчилгааг гхэвлэж тараасан байна.  Энэ үйлдлүүдээс нь харахад 42 дугаар тойрогт шударга сонгууль явагдана гэхэд эргэлзээ төрж байна. Уг нь СЕХ манай намыг бүртгэхээс татгалзахаасаа өмнө ийм л ажлуудаа хийх ёстой юм. Хяналтаа тавьж, сонгуулийг зөв, шударга явуулахад анхаарал тавих ёстой байсан. Харамсалтай нь энэ үүргээ биелүүлэхгүй байна. Энэ талаар бид шаардлага тавих болно. Мөн хууль ёсны эрхээ сэргээхийн тулд зохих байгууллагуудад хандана” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21