Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэв

2018-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-дахь АН-ын бүлэг өнөөдөр /2018.08.13/ ээлжит бусаар хуралдав. Хурлын талаар бүлгийн дарга  Д.Эрдэнэбат “'Төрийн бодлогогүй шийдвэргүй, хариуцлагагүй, назгай үйл ажиллагааны улмаас сүүлийн үед нийгмийг цочроосон, бухимдуулсан асуудлууд шил даран гарч байна. Монгол Улсын төр чадамжгүй болох чиглэл  рүүгээ шууд явж байна гэж харж байгаа. Үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын  сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн үйлдэл, явуулсан бодлогогүй алхмууд нь төрийн нэр хүндийг унагаж дуусаж байна. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газрын хууль бус бодлогогүй үйл ажиллагаа төрийн албыг үнэгүйдүүлж байгаа алхмууд энэ бүхэнтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг бид хэлэлцэж тус мэдэгдлийг дэмжсэн шийдвэрийг гаргасан. “Арбитрын шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал унаснаас үүдэж их хэмжээний төлбөр нэхэгдсэнээс гадна үйлдвэрийн удирдлагууд гадаадад зорчих эрхийг хүртэл цуцалсан байна. Засгийн газар энэ асуудалд анхаарах ёстой байтал өнөөдрийг хүртэл дорвитой алхам огт хийхгүй байгаа нь харамсалтай. Эх баригчид дотроо ил цагаан талцан хуваагдан өөрсдийн байгуулсан Засгийн газраа унаган байж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо Төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулна, 60 тэрбумаар төрийн албыг арилжаалсан намынхаа зарим нөхөдтэй хатуу тэмцэхээ ч илэрхийлж байсныг ард түмэн өнөөдөр мартаагүй. Эх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж, Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна' гэв. Харин АН-ын дарга С.Эрдэнэ “'Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг царцаах битүүмжлэх, эрх бүхий этгээдүүдийг гадаад улс оронд зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг маш олон арга хэмжээ авахаар бэлэн болсон тухай мэдээлэл тус  үйлдвэрийн Хууль, эрхзүйн газраас ирсэн. Энэ асуудалд Монголын Засгийн газар зайлшгүй анхаарах ёстой байтал өнөө хэр нэг дорвитой алхам хийгээгүй. Эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудлаас үүдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Манай улсад вагоны осол гарсан түүх ховор. Гэтэл вагоны осол гарсны улмаас 88 хүнд эмнэлэгт хандаж, хоёр хүний биеийн байдал хүнд байна. Үүнийгээ өнөөдөр байгалийн гамшиг хэмээн цайруулж байна. Бид хариуцлагын асуудал ярьж байна. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн түүхтэй газар. Энэ хатуу сахилга бат, аюулгүй ажиллагааны туршлага, ажиллах арга барил хаачив. Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой' гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21