Ж.Бат-Эрдэнэ та баарны эзэн биш шүү!

2018-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Дамдин-Очир Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажил дээрээ архидаж нэгнийхээ амь насыг хөнөөлөө. Энэ талаар тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ тайлбар өгчээ. Тэрээр “...Өчигдөр би 18.00 цагт хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Ажлаа хийж байсан хоёр газрын дарга дээр дахиад хоёр газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ уусан байгаа юм. Тэгээд л ийм золгүй хэрэг болж. Би 19.00 цагт фитнесст ороод 21.00 цаг өнгөрөөгөөд гарсан. Харьж явах замд 22.00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, явдлын талаар хэлсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байсан. Тэд архи ууж байгаад 21.00 цагийн үед яамнаас гарсан байгаа юм. Дөрвүүлээ үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна” гэсэн байна. Сайд Ж.Бат-Эрдэнэ мэддэг бүхнээ л ярьсан бололтой. Гэхдээ тэр өдийд баарны эзэн шиг юм яриад зогсч байх ёсгүй хүн юм. Ж.Бат-Эрдэнэ бол төрийн сайд. Хэрэг гарсан газар нь төрийн яам. Тэнд архидаж зодолдох байтугай алхаж гишгэхдээ хүртэл болгоомжтой явах ёстой юм, уг нь. Дээрээс нь Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн яамыг хариуцсан сайдын хувьд тэнд болж байгаа бүх зүйл түүнд хамаарна. Сайн муу, гавьяа гай бүгдийг үүрэх гэж салбар хариуцсан сайд болъё гэж зүтгэсэн байж таарна. Тиймээс Ж.Бат-Эрдэнэ чин сэтгэлээсээ биш юм гэхэд төрийн сайдын хувьд уучлалт гуйх ёстой байсан юм. Яагаад гэвэл тэнд ийм хэрэг байтугай илүү дутуу үгээ цэнэж явах ёстой Монгол төрийн яам юм. Дахин хэлэхэд, Ж.Бат-Эрдэнэ бол баарны эзэн биш, Зам тээврийн хөгжлийн яам бол баар цэнгээний газар биш юм.  Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21