МАХН нөхөн сонгуульд оролцох батламжаа гардлаа

2018-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ бүрдүүлж өгсөн намууд өнөөдөр /2018.08.10/ батламжаа гардлаа. Сонгуулийн ерөнхий хорооноос баримт бичгээ ирүүлсэн дарааллаар буюу хамгийн эхэнд МАХН-д нөхөн сонгуульд оролцох батламжийг нь гардуулсан юм.  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, гүйцэтгэх товчооны гишүүн О.Буяннэмэх, Ч.Өлзийсайхан, О.Мөнхсайхан нар батламжийг гардаж авсан юм. Энэ үеэр МАХН-ын ЕНБД Б.Тулга “МАХН хуульд заасан үндэслэл буюу  нам болон Улс төрийн намуудын тухай хууль дүрэмд нийцүүлэн материалаа бүрдүүлж Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Энэ дагуу өнөөдөр албан ёсоор УИХ-ын сонгуулийн 42-дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжаа гардлаа. Энэ удаагийн сонгууль бол төр, парламентад дутагдаад байгаа хариуцлагын тогтолцоог бий болгоход чухал үүрэгтэй. МАНАН-гийн засаглалыг үгүй хийж төрд дутагдаж буй хариуцлагын тогтолцоог бий болгоход МАХН чухал үүрэгтэйгээр  оролцоно” гэлээ. Харин ХҮН-ын дарга Б.Найдалаа “Манай нам 2011 онд байгуулагдсан. Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг цөөхөн намын нэг. Гэвч улс төрийн шалтгаанаар 2016 онд УИХ-ын сонгуульд оролцож чадаагүй. Хууль дүрэм журмаараа явах юм бол болдог юм байна гэдгийг харуулаад УИХ-ын нөхөн сонгуульд оролцох батламжлаа гардлаа. Монголын хувь заяа Монголын ард түмэн, Хэнтий аймгийнхны гарт байна. Нөхөн сонгуулийг гацаах гэсэн оролдлого Үндсэн хуулийн цэц дээр очсон нь улс төрийн шинжтэй алхам гэж үзэж байна. Хууль журмынхаа дагуу явбал сонгууль болдгоороо болно байх. Хамгийн гол нь сонгууль шударга явагдах ёстой. Монголчууд, Хэнтийчүүд шинэ зүйлийг хүсч байна. Би нэр дэвшигчээ хуулийн хугацаанд нь зарлана” гэлээ. СЕХ-ноос  “Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй тул  бүртгэхээс татгалзсан байна. Нөхөн сонгуульд оролцох батламжаа гардсан намууд:
  1. Монгол Ардын Хувьсгалт Нам
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  3. Ардчилсан Нам
  4. Дэлхийн Монголчууд Нам
  5. Үнэн Ба Зөв Нам
  6. Монгол Ардын Нам
  7. Монголын Ногоон Нам
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам
  10. Зон Олны Нам
  11. Монгол Консерватив Нам
  12. Ард Түмнээ Хайрлая Нам
  13. Бүгд Найрамдах Нам.
Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21