МАН-ын Хяналтын хорооны “матрын нулимс”

2018-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ гэдгийг эх сурвалжууд элдвээр л хэлдэг юм байна. Матар үрээ идчихээд, араас нь ганцхан дусал нулимс унагадаг гэнэ. Бас матар олзоо идэхдээ нулимс унагаж байдаг. Энэ нь түүний биологийн араншин гэж байна. Ерөөс ямар нэг тааруухан үйлдлийнхээ хойноос хэлбэр төдий, худлаа гэмшил харуулахыг л матрын нулимс гээд байна гэсэн үг. Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэдэг бүтэц нь өнөөдөр яг тийм үйлдэл хийж, “матрын нулимс” унагалаа. МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэж намынхаа дүрмийн биелэлт, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, гишүүдийнхээ гомдол санал зэрэгт хяналт тавих үүрэгтэй бүтэц юм байна. Дарга нь намынхаа Бага хурал, Удирдах зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэй. Харин гишүүнээр нь тус намд гишүүнээр элсээд таваас доошгүй жил болсон, гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд холбогдон ял шийтгэл хүлээж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй, гучин нас хүрсэн хүмүүсээ сонгож оруулдаг юм байна. Энэ хороо 15 гишүүнтэй. МАН-ын дүрмээс харвал намынхаа Их хурлаас сонгогддог энэ хороо хараат бусаар ажиллах ёстой аж. Гэхдээ өнөөг хүртэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэж байдаг үгүй нь мэдэгддэггүй байв. Энэ намын гишүүд янз бүрийн хэл ам, хэрүүл тэмцэлд орооцолдсон л явж байдаг. Энэ хороо нь дуугардаггүй л байв. Харин саяхнаас “албан ёсоор” ажиллаад эхэллээ. 2018 оны долдугаар сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг доройтолд орж, асуудал тарьж байгаа талаар мэдээлэв. Дараа нь наймдугаар сарын 3-ны  өдөр дахин хэвлэлийн хурал зарлаж, 60 тэрбумын бичлэгт оролцсон хүмүүсийн асуудлыг авч хэлэлцээд, ёс зүйн алдаа гаргасан гэсэн тогтоол гаргалаа гэж мэдэгдсэн. Тэр нь уржигдраас цахим сүлжээнд тавигдах замаар олон нийтэд ил болов. Энд нэг зүйл анхаарал татаж байгаа юм. МАН-ын дарга нарын төрийн албан тушаалыг наймаалж 60 тэрбум төгрөг босгох яриа хаа байсан 2014 оны 8,9 дүгээр сард болсон байдаг. Харин бичлэг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө, тавдугаар сард нийтэд цацагдсан. Үүнээс хойш эл дол болтол яригдсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг өнгөрөөсөн. Бас хууль хяналтын байгууллагаар хүртэл шалгуулаад амжсан байдаг. Гэвч энэ хооронд МАН-ын Хяналтын ерөнхий хороо таг чиг байсаар иржээ. Харин өнөөдөр гэнэт “амь орж” 60 тэрбумын ярианд оролцсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн тогтоолыг гаргажээ. Одоо түүнийг нь МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар нь хэлэлцэж таарах байх. Эсвэл огт тоохгүй ч байж мэднэ. Учир нь таг чиг байсан Хяналтын ерөнхий хороо гэнэт ажиллаж, дүгнэлт тогтоол сэлтийг гаргаж тавьсан нь МАН-ын дотоод улстөржилттэй шууд холбоотой байх магадлалтай гэдгийг тус намынхан ярьж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын Хяналтын ерөнхий хороо ингэж “матрын нулимс” унагасан нь тус хорооны даргаар дамжуулан хийгдсэн улс төрийн тоглоом гээд байгаа хэрэг. Учир нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Дааданхүүгийн Батбаатар гэдэг хүн ажилладаг. Өмнө нь МХЕГ-ын даргаар ажиллаж байсан. У.Хүрэлсүхийн хүн гэгддэг нэгэн юм. Цаг хугацааны хувьд төдийлөн ач холбогдолгүй ийм тогтоолыг хэн, юунд ашиглаж болох вэ гэдгийг анзаарах ёстой. Энэ хороо ийм тогтоол гаргасан гаргаагүй 60 тэрбумын ярианд оролцсон хүмүүст ард түмэн ёсзүйн хариуцлага тооцчихсон. Тиймээс энэ ярианд оролцсон хүмүүсээ “тайрч” хаяад МАН-ын нэр хүнд өсч сүйд болохгүй. Харин Д.Батбаатарын баталсан тогтоол МАН доторх асуудалд нь хэрэг болох хэмжээний бичиг болж байна. Энэ тогтоол У.Хүрэлсүхээс М.Энхболдод өгч байгаа сануулга, эсвэл М.Энхболдтой эвлэрч найрамдаж, наймаа тохироо хийх  “шантаажны бичиг” байх талтай юм байна. Тиймээс дээр хэлсэнчлэн Хяналтын ерөнхий хорооны энэ тогтоол нам дотор нь Удирдах зөвлөл, Бага хурал хүртэл сүрхий явна. Аль эсвэл энэ хороо урьд нь таг чиг байсан шиг сураг алдарна. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны “матрын нулимс”-ын учир шалтгаан нь ийм ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21