МАН-ын дарга нөхөн сонгуулиас айж байна

2018-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ  МАН-ын Бага хурал үндсэндээ дүр эсгэлт болж өнгөрлөө. Түнжин хагарсан томчууд нь зэрэгцээд суучихсан, инээх гэж хүчилсэн нь  сошиалд тавьсан  зургаас нь илт.  “Нөхөн сонгуульд оролцоно” гэх  мэдэгдэл нь ч гэсэн  нэг л хуурай. Бас  нэр дэвшүүлэх боловсон хүчин багтаж ядаж байна, судалгаагаар Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт  манай нам ялах нь тодорхой байгаа  гэх үгс нь  үнэнээс хол  сонсогдож байна. Намынхаа шийдвэрийг танилцуулсан хүн нь ч гэсэн  “Хоол болтол шийр зугаа”  гэдэг шиг   улс төрийн салбадайн дүр бүтээснээс цаашгүй. Энэ мэтчилэн тус намын Бага хурал  томоохон жүжиг­лэлт шаардсан муухан үзүүлбэр л    боллоо. Бодит байдал ямар байна вэ  гэвэл,  нөхөн сонгууль хэзээ болохыг Үндсэн хуулийн цэц мэднэ гэж байгаа.  Эрх баригч нам, бусад  улс төрийн хүчнүүд  мөн адил   Цэцийн шийдвэрийг  хү­лээж таарах нь. Шууд­хан хэлэхэд,  Цэц яаж шийдэхээс нөхөн сонгууль болох уу, үгүй гэдэг нь  хамаарна гэсэн үг. Ийм  сонирхол хэнд байж болох вэ.  Улс төрийн намын гол зорилгыг  товчхондоо сонгуульд оролцох гэж тодорхойлж болно. Тэгвэл  цөөнх болсон  АН   нэг суудлаар ч болов  байр сууриа  ахиулахыг бодно.  Улс төрийн  гурван том намын нэг МАХН-ын хувьд шударга ёс тогтоохын төлөө, МАНАН-г саармагжуулах зорилго тавьснаа  илэрхийлж байгаа. Энэ ч  үүднээс хамгийн түрүүнд  СЕХ-нд материалаа  хүргүүлж  салхи хагалсан. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/, “Үнэн ба Зөв” гэхчлэн парламентын гад­нах жижиг намууд  бо­ломж гарсан дээр үзээд алдах, төдийлөн амжилт үзүүлэхгүй ч  гэлээ   2020 оны сонгууль ойртож буй тул   намаа сурталчлаад авъя хэмээн оролцохоо илэрхийлээд байна. Тэгэхээр товлосон  хугацааг хойшлуулах, Цэц дээр гацаах, цаашлаад нөхөн сонгуулийг  хийхгүй байх сонирхол зөвхөн  МАН-д л байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тэр нь ч  тодорхой харагдаж байгаа юм. Наад зах нь  МАН-ын хэлээд байгаа шиг нэр дэвших боломжтой, нөхөн сонгуульд ялалт авчрах нөлөөтэй, шат шатандаа манлайлаад байгаа боловсон хүчин байна уу. Ийм боломж, нөөц тэдэнд алга. Тэгэхээр  “Манайд боловсон хүчин зөндөө байна. Судалж, шалгаруулалт хийж байгаа” гэсэн  генсек Д.Амарбаясгалангийн  үг нь  зүгээр л томчуудынх нь хэлж, хэдэнтээ  давтуулсан   хоосон урианы   цууриа л юм. Үнэндээ “60 тэр­бумын хэрэг”-ээс үүдээд  энэ намын аль ч шатнаас дэвшсэн нэр дэвшигчийг   төрийн албыг мөнгөөр худалдаж авсан нөхдүүдийн л  нэг   гэж  нийгэм хүлээж авна. Өнөөдөр л гэхэд   авлигын хэргээр баригдсан  МИАТ-ын зарим дарга нь МАН-ын даргын зөвлөх,  туслах байсан гээд л шуугиж байгаа шүү дээ.  Тиймээс “Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт судалгаагаар МАН ялах магадлалтай байгаа”  гэсэн мэдэгдэл     худал үг болох нь амархаан батлагдчихаж байгаа юм. Харин ч эсрэгээрээ,  нөхөн сонгуульд нам нь ялагдахаар байгаа гэсэн судалгаа гарсан учраас   У.Хүрэлсүх  Хэнтий аймаг дахь  УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулиас айж  бас зугтаж байна. Нөхөн сонгууль явуулах, эсэх асуудлыг  Цэцийн гарт МАН-ынхан   атгуулсан, хэний санаачилга вэ гэдэгт  ч хариулт хайх шаардлагагүй. Хэрэв нөхөн сонгууль явдгаараа явж, өрсөлдөөн гурван том намын хооронд өрнөвөл  энэ дундаас МАН тоосонд үлдэх нь тодорхой.  АН-ын нэр дэвшигч  торойгоод гараад ирнэ гэхэд ч  найдвар маш   хомс. МАНАН-гаас татгалзахын тулд  “МАХН болон бусад”  гэсэн хувилбарыг Хэнтий аймгийн сонгогчид илүүд үзнэ. МАН ялагдсанаар У.Хүрэлсүх намын даргын  албан тушаалаа хүлээлгэж  өгнө гэсэн үг. Ерөнхий сайдын сэнтийгээсээ ч мөн бууна.  2020 оны сонгуульд намаа авч орж чадахгүй болно. Нөхцөл байдал ийм байгаа учраас У.Хүрэлсүх энэ удаа тун чиг хулчгар болчихож.   Нөгөө индэрт гараад цөстэй үг шидэлж байдаг  зүрх, зориг  нь ч хаачив гэмээр. Уг нь тэрээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж,  Ерөнхий сайд болохдоо  “Би ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө энгэр заамаа урагдтал тэмцэнэ. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй тэмцэнэ. Ганцхан зүйлээс айна, тэр бол ард түмний итгэл найдварыг алдахаас айна” хэмээн өндөр дуугаар мэдэгдэж байсан. Одоо тэгвэл  дуугарч чадахаа байгаад  шивнэдэг   болж.    Үнэнээс нуугддаг болж. Ойрын хүнийг нь МИАТ компанийн нэгэн захирлыг авлигын хэргээр баривчлаад 14  хонож байхад  тэр ганц ч  үг ганхийсэнгүй.  Авлигын асуудал огт байхгүй, энэ баривчилгаанд ямар нэгэн хүн хохирсон бол “Энэ бол улс төрийн өшөө авалт” гээд тэр зарлачих, үүнийг эрс эсэргүүцнэ гээд поп мэдэгдэл хийх хэмжээний зориг зүрх түүнд бий. Попроод зогсохгүйгээ ч тэр мэднэ. Харин одоо У.Хүрэлсүх  хийх ёстой тайлбарыг цагт нь хийж чадаагүйнхээ төлөө “сэжигтэй этгээд” болж хувирахад хүрээд байна. Иймд хэрэг явдлыг мэдэхийн ихээр мэдээд, үг дуугарвал өөрөө уначих байдал үүссэн байх магадлалтай гэсэн хардлага  төрүүлж байгаа юм. Ямартай ч МАН болон У.Хүрэлсүхэд ийм асуудал тулгарсан тул нөхөн сонгуулийг аль болох хойшлуулах, оролцох намуудыг ч ямар нэг шалтаг, шалтгаанаар түдгэлзүүлж цаг хожихыг урьтал болгож байна.  Цааш­лаад 42 дугаар тойрогт болж өгвөл сон­гууль явуулахгүй байхыг   ч санаархаж байгаа нь энэ юм.  Цэц  байтугай  сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ч   эрх баригчдын  амыг харж, даган баясдаг нь нууц биш.  Энэ удаа ч гэсэн Цэц хуулиа барьж цэцэрхээд  байна уу,  далдын нөлөөтэй шийдвэрээр далайлгаад байна уу гэдгийг Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн  сонгуулийн үйл явц  батлан харуулах биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

13 цаг 50 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

17 цаг 29 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

23 цаг 51 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

23 цаг 51 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

23 цаг 51 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02