
С.САРУУЛ
УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд товлоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж хуулийн хугацаанд долоон нам, эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд материалаа өгөөд байгаа юм. Тэгвэл үүнээс гурван намын материалыг бүрдэл хангалтгүй гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй, буцаасан байна. Тодруулбал, Зон олны нам, Монголын үндэсний ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намыг материалыг буцаажээ. Сонгуулийн ерөнхий хороо энэ долоо хоногт хуралдаж намуудыг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
Эх сурвалж: www.polit.mn