МАН-ын бага чуулган, АН-ын ҮБХ хуралдана

2018-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Өнгөрсөн долоо хоногт энэ зуны улс төр сэрж, нэлээд үйл явдал өрнөлөө. МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, бага чуулганаа өнөөдөр хийхээр товлосон. Бага чуулганаар нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэх талаар мэдээлээд байна. МАН-д гишүүдийн ёс зүй, намын эв нэгдэл, 60 тэрбумын асуудал зэрэг олны анхаарлыг татсан олон асуудал бий. Гэтэл үүнээс илүү Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ илгээх нь чухал гэж үзсэн бололтой. Уг нь ёс зүй, улс төрийн соёл гээд ярьвал нөхөн сонгуульд оролцох нүүр МАН-д бий гэж үү. 42 дугаар тойргийн сонгогчид МАН-д итгээгүй биш итгэл хүлээлгэсэн. Бүр хэн ч танихгүй шахам, хамгийн залуу улс төрчид нь итгэж хууль батлуулахаар илгээсэн. Гэсэн ч парламентын гишүүний хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж, УИХ-ын нэр хүндийг унагаж, тойргийнхоо нэр дэвшигчдийн итгэлийг уландаа гишгэсэн.Ийм байтал МАН дахин нэгнээ тухайн тойрогт илгээх болсон нь энэ намд ёс зүй гэдэг зүйл угаас байхгүй гэдгийг харуулж байна. Ийнхүү МАН өнөөдөр нөхөн сонгуулийн талаар хэлэлцэж, эрх баригч намаас чухам хэн 42 дугаар тойрогт нэр дэвших вэ гэдэг эхний зураглал гарах байх. Мөн өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд болсон нэг онцлох үйл явдал нь МАН-ын Хяналтын хорооны хурал байв. Хурлаар “60 тэрбумын бичлэг”-тэй нэр холбогдсон Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцохоор болжээ. Тухайлбал Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг тавьж, УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлд танилцуулахаар болсон байна. Хяналтын хорооны дарга Д.Батбаатар “60 тэрбумын бичлэг” дээр бичигдсэн яриа амьдрал дээр хэрэгжээгүй ч намын нэр хүндийг унагаасан хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Цаашид 60 тэрбумын бичлэгээр улстөр хийх нь явуургүй болсон” гэдгийг онцолсон юм. Хяналтын хорооны хурлын энэхүү шийдвэр улс төрийн хүрээнд хэн нэгэнд хаяглагдаж, гал унтраах төдий л арга байв. Ингэлээ гээд МАН доторх тэмцэл намжина гэвэл үгүй л болов уу. Мөн АН өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, эрх баригчид цалин, тэтгэвэр нэмэх, төрийн албан хаагчдын халаа, сэлгээ зэрэг асуудлаар шаардлага хүргүүлэхээр болсон тухайгаа танилцуулсан. ҮБХ-ны хурлыг мөн энэ долоо хоногт хийхээр товлоод байна. АН-ын ҮБХ-ны хурлаар нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөх ёстой. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм. МАХН-ын хувьд өнгөрсөн долдугаар сарын 7-нд бага чуулганаа хуралдуулж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль оролцоно гэдгээ албан ёсоор зарласан. Харин энэ долоо хоногт МАН, АН хоёр нөхөн сонгуульд ямар байдлаар оролцох нь тодорхой болох юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21