МАН М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцохоор болжээ

2018-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийв. Хяналтын хорооны хуралдаж, хэ “60 тэрбумын бичлэг”-тэй нэр холбогдсон Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцох эсэх асуудал байв. Энэ асуудлыг МАН-ын Ёс зүйн хорооноос оруулж ирээд, Хяналтын хороо эхний асуудал болгон хэлэлцсэн байна. Ингээд Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг тавьжээ.    Харин УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлд танилцуулна гэж МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар хэллээ. Мөн тэрээр “60 тэрбумын бичлэг” дээр бичигдсэн яриа амьдрал дээр хэрэгжээгүй ч намын нэр хүндийг унагаасан эдгээр хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Цаашид 60 тэрбумын бичлэгээр улс төр хийх нь явуургүй болсон гэдгийг онцолсон юм. Хоёрдугаарт, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн нэр дээр ирсэн гомдлыг хэлэлцсэн байна. Ховд аймгийн намын хорооны 38 дугаар Бага хурал дээр Ш.Батсүх хэлэлцэж буй асуудлыг өөрт ашигтайгаар шийдүүлэхийн тулд намын гишүүдэд шан харамж амласан нь тэр дороо ил болжээ. Иймд Ш.Батсүхэд ёс зүйн хариуцлага тооцох, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх, улс төрийн дэмжлэгээр олсон ажил албатай нь хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Д.Гантулгын нэр холбогдсон асуудал нь нийгмийн бухимдал төрүүлсэн. Иймд цаашид намын нийт гишүүд ёс зүй, сахилга хариуцлагатай байх тогтоолыг Хяналтын хорооноос гаргажээ.Дөрөвдүгээрт, намын гишүүдийнхээ сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийслэлийн намын хорооны гишүүд эвтэй байж, хурлаа товлосон хугацаанд хийх гэх мэт дөрвөн заалтыг багтаасан тогтоол гаргажээ. Эх сурвалж:www.polit.mn   
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21