МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар юу яригдав?

2018-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Эрх баригч нам Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нэр дэвшигч илгээж, энэ сонгуульд оролцох нь тодорхой болсон бололтой. Уг нь ёс зүй, улс төрийн соёл гээд ярьвал нөхөн сонгуульд оролцох нүүр МАН-д бий гэж үү.  Улс орны эрх ашиг гэхээсээ илүү улс төрийн сандал суудалд хэт улайрдаг болохоо энэ нөхөн сонгуульд оролцсоноор МАН харуулах нь дээ.   42 дугаар тойргийн сонгогчид МАН-д итгээгүй биш  итгэл хүлээлгэсэн.  Бүр хэн ч танихгүй шахам, хамгийн залуу улс төрчид нь итгэж  хууль батлуулахаар илгээсэн.  Гэсэн ч парламентын гишүүний хувьд ёс зүйгүй  үйлдэл гаргаж, УИХ-ын нэр хүндийг унагаж, тойргийнхоо нэр дэвшигчдийн итгэлийг уландаа гишгэсэн. Ийм байтал МАН дахин  нэгнээ тухайн тойрогт илгээх болсон нь  энэ намд ёс зүй гэдэг зүйл угаас байхгүй гэдгийг харуулж байна.   Энэ сарын 1-нд болсон МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэж, наймдугаар сарын 6-нд бага чуулганаа зохион байгуулахаар ярилцжээ.  Өөр дорвитой асуудал ярилцсан юмгүй хэдэн тийшээ харж сууж байгаад л  МАН-ын удирдах зөвлөлийн хурал  өндөрлөсөн байна.   МАН дотор нэлээд том ангал үүсээд байгаа.  Энэ асуудлаа шүүсэн бол нэлээд хэдэн цагийн “хэрүүл” болох байсан биз. Ямартай ч МАН-ын удирдах зөвлөлийн хурал товчхон өрнөж, нөхөн сонгуульд оролцох нь тодорхой  болсон байна. Мөн зарим их сурвалжийн мэдээллээр  “60 тэрбум”-ын асуудлаар удирдах зөвлөлийн зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн юм байна.    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг хуулийн байгууллагаар дахин  шалгуулах, мөн нээлттэй  сонсгол зохион байгуулах зүйтэй хэмээн үзэж, өнгөрсөн өдрүүдэд нэлээд улстөржсөн.  “60 тэрбум”-ын асуудлыг орхиж, нам эв нэгдэлтэй байх нь чухал байна гэсэн саналыг гишүүдийн олонх нь илэрхийлжээ.  Ерөнхийдөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ удирдах зөвлөлийн  хурал дээр “буланд шахагдсан” гэх мэдээлэл байна.  Ийнхүү эрх баригч намын удирдах зөвлөлийн хуралдаан даруухан болж, өндөрлөжээ.  Тэд нөхөн сонгуульдаа л  бэлдээд эхэлсэн бололтой.  Түүнээс биш намд үүсээд байгаа нөхцөл байдал, гишүүдийн ёс зүй, бүлэглэл хоорондын хагарал зэрэг асуудалд нэг их ач  холбогдол өгөхгүй байгаа  бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21