У.Хүрэлсүх намынхаа удирдах зөвлөлийг атгаж чадаж байгаа юу?

2018-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Эрх баригч намын удирдах зөвлөлийн хурал улс төрийн хүрээнд анхаарал татах нь  аргагүй .  Өнгөрсөн сарын 31-нд болох байсан ч  Тусгаар тогтнолын ордон засвартай учраас Төрийн ордонд наймдугаар сарын 1-нд болох талаар зар тараасан. Харин өчигдөр удирдах зөвлөлийн хуралдаан үдээс хойш 16.00 цагийн үед боллоо.  Хурлаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар ярилцсан байна. Хуралдаан маш товчхон болсон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд МАН-ын Бага хурлыг зарлах нь зүйтэй гэж үзжээ. Тэд намын Бага хурлыг наймдугаар сарын 6-нд товложээ.  Энэ удаагийн хурлаар намын гишүүдийн ёс зүй, 60 тэрбумын асуудлыг огт ярьсангүй. Уг нь энэ намд хэлэлцэх асуудал олон л байгаа юм сан.   Намын дарга У.Хүрэлсүх нь удирдах зөвлөлийн гишүүдээ  атгаж чадаж байгаа юм болов уу.  Удирдах зөвлөлийн 29 гишүүн нь  сонгогдоод удаагүй даргынхаа үгэнд орж байгаа юм уу даа гэсэн асуудал яах аргагүй гарч ирж байна.   Ер нь МАН-ын дотоод уур амьсгал их л эвгүй  байгаа. Гишүүдийн ёс зүй, 60 тэрбумын асуудал, парламентын гишүүдийн хуваагдал гээд энэ нам орших уу, эс орших уу дээрээ тулаад байна.   Уг нь энэ асуудлаас гарц хайх гэж Удирдах зөвлөлөө хуралдуулахаар зарласан байх. Гэтэл удирдах зөвлөл нь  бага хурлынхаа товыг зарлаад таржээ. МАН-ын бага хурал өнгөрсөн оны  арваннэгдүгээр сард болж, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр томилсон байдаг.  МАН-ын Удирдах зөвлөлийг Д.Амарбаясгалан даргалж байгаа. Шинэ бүрэлдэхүүнд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ц.Бат-Энх, М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, С.Батболд, Т.Аюурсайхан, Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Г.Мөнх­цэцэг, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Сү.Батболд, Ч.Улаан, Ц.Нямдорж нарыг  сонгожээ.  УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан, Г.Солтан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Саранчимэг нарын дөрвөн гишүүнийг шинээр  Удирдах зөвлөлд багтаасан байдаг.  Бүрэлдэхүүний хувьд   У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ц.Бат-Энх, С.Батболд нараас бусад нь парламентад сууж байна.  Харин  энэ Засгийн газраас  Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга гээд долоон сайд намын удирдах зөвлөлд багтаж байна.   Харин энэ Засгийн газрын унагаж гарч ирсэн шийдлийн гэх Ж.Эрдэнэбатын Засгийн газраас  таван сайд багтаж байна.   Ийм бүрэлдэхүүн эрх баригч намыг базаж байна.  Харин тэднийгээ намын дарга У.Хүрэлсүх нь атгаж чадаж байгаа юм болов уу даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21