Ерөнхий сайдын хэлснээр бол өнөөдөр бүгд ажилдаа орно

2018-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Өнөөдөр наймдугаар сарын 1.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр бол төрийн албан хаагчид амралтаа дуусгаж,  ажилдаа орох учиртай.  Өнгөрсөн сарын 19-нд болсон Улсын онцгой комиссын хуралдаан дээр Ерөнхий сайд энэ талаар  мэдэгдсэн байдаг.  Тэрээр “Наймдугаар сарын 1 гэхэд төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх ёстойг анхааруулъя. Мөн найр наадмуудыг дуусгаарай” хэмээн үүрэг өгсөн.  Ерөнхий сайдын санаа нь зөв боловч энэ даалгавар хууль журмын хүрээнд нэг л биш сонсогдоод байгаа юм.   Төрийн албан хаагчид ч гэсэн хүн.  Тэд Хөдөлмөрийн тухай хуулийн  дагуу   жилдээ нэг удаа ээлжийн амралтаа эдлэх эрхтэй.  Ийм хуулийн зохицуулалт зөвхөн Монголд ч биш олон  улсад  бий. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд  ажилтан жилд нэг удаа ээлжийн амралтаа  өөрийн биеэр эдлэх эрхтэй хэмээн заажээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадахгүй тохиолдолд ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна хэмээн заажээ.   Тэгэхээр Ерөнхий сайдын хэлсэнд гаргалгаа байгаа л даа.  Наймдугаар сарын 1-нд  бүх төрийн албан хаагчдаа ажилд нь оруулаад амралтаа эдэлж  чадаагүй хүмүүстээ мөнгөн урамшууллыг өгч болно.  Гэхдээ эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд  байгаа энэ үед  угаасаа үлгэр. Тэгэхээр  улс төрийн нөхцөл байдлын үүднээс  Төрийн албан хаагчдын ээлжийн амралт руу “халдах” нь Ерөнхий  сайд У.Хүрэлсүхийн хувьд зохимжгүй л асуудал.  Улстөрч  хүн попорч болно.  Гэхдээ хуулийн хүрээнд арай л амьдралтай попрох хэрэгтэй л дээ.  Ер нь  тухайн өдөр болсон  Улсын  комиссын хуралдаан дээр яригдсан асуудлууд ард иргэдийн амьдралаас нэг л  хол сонсогдож байлаа.  Тухайлбал наймдугаар сарын 1 гэхэд найр наадмаа  дуусгах үүрэг өгсөн.  Энэ нь үлгэр болсон.  Энэ сарын 4, 5-нд Даншиг наадам Хүй  долоон худагтад болох товтой байна. Мөн Баян-Өлгийн замыг цэргүүдээр бариулах юм болсон.  Тендерээс хэдэн төгрөг унагадаг албан тушаалтнууд  хэзээ ч цэргүүдээр зам бариулахгүй нь тодорхой.  Тэгэхээр хүнд үүрэгдэж, загнаж, ширээ шааж болно.  Хамгийн гол нь үр дүнтэй  хуулийн хүрээнд баймаар байна. Таны  хэлснээр наймдугаар са­рын 1 гэхэд найр наадам дуусахгүй, тэр замыг цэргүүд барихгүй нь. Төрийн албан хаагчид ч өнөөдөр бүгд ажилдаа орж, бүрэн бүрэлдэ­хүүнээрээ ажиллана гэдэгт итгэхгүй байна.  Төрийн дээр хууль бий.   Хөдөлмөрийн хуулиа уншаарай, Ерөнхий сайд аа гэж хэлээд таны амыг таглачихна даа. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд  ажилтан жилд нэг удаа ээлжийн амралтаа  өөрийн биеэр эдлэх эрхтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21