Биенээ “сүрдүүлсэн” МАН-ынхан

2018-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өчигдөр гэнэт “дуугарав”.  Намын гишүүдийнхээ  ёс зүйг ярьж, энэ асуудалд онцгой анхаарахаа мэдэгдлээ.  Эрх баригч намын хяналтын хорооны дарга гэнэт  дуугарах болсон нь улс төрийн хүрээнд сонин л үзэгдэл.  Намын  гишүүдийн ёс зүйн асуудал  өмнө нь  зөндөө яригдаж, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байв.  Тэр цаг үед МАН-ын удирдлагууд дуугараагүй. Бүлх залгисан мэт чимээгүй байсан.  Харин нөхцөл байдал намжиж буй энэ үед дуугарч эхэлсэн нь МАН-ын зөрчил гаднаа биш дотооддоо нэлээд ширүүн өрнөж байгааг харуулж байна. УИХ дахь бүлэг нь 32, 33 болж хуваагдсан, парламент дахь нэг суудал нь хоосон,  нэг гишүүн нь УИХ-ын даргынхаа эсрэг ажиллаж, 60 тэрбумын асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гээд энэ нам нэг л биш ээ.  Чим чимээгүй дуншиж байгаад нэг л өдөр тэсрэхэд бэлэн болсон  мэт байдалтай л байна.  Дээрээс нь Ерөнхийлөгч янз бүрээр шахалт үзүүлж байгаа.  Тэгэхээр өчигдөр Хяналтын хорооны дарга нь гэнэт дуугарч эхэлсэн нь дайны өмнөх сануулга, анхааруулга ч  байж болох юм. Хяналтын хорооны дарга Д.Батбаатар “Сүүлийн хоёр сонгууль дамнаж яригдсан нэг асуудал бол намын нэр орсон үнэн худал нь мэдэгдэхгүй “60 тэрбум”-ын асуудал дээр намын гишүүд, дэмжигчид маш их эмзэглэж байна. Энэ асуудлыг нэг тийш нь болгохыг хүсч байгаа юм.   Мөн намын тодорхой нэр бүхий албан тушаалтнууд оффшор данстай холбогдсон  байвал хяналтын байгууллагууд нь нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Ямар нэгэн асуудал байхгүй бол энэ хүмүүст холбогдолгүй гэдгийг ил тод зарлаж, гишүүдийн нэр төрд сэв суулгахгүй байхыг онцгой анхаарах болно”  гэлээ. Мөн намын гишүүдийн зөрчил дутагдалтай холбоотой мэдээллийг иргэдээс хүлээн авч, шийдвэрлэнэ гэв.  Энэ нь нам доторх чимээгүй  дайны галыг бага ч гэсэн намжаах арга төдий үйл явдал байж болно. Нөгөө талаар МАН МАН-аа сүрдүүлсэн сүрдүүлэг мэт харагдаж байлаа.  Бараг л хоёр дахь таамаг нь зөв  гэдэг нь үнэнд, үйл явдалд ойрхон сонсогдоно.  Хяналтын хорооны дарга гэв гэнэт дуугарч гарч ирсэн дээрээс  шидсэн чулуу байх л даа.    Эрх баригч намын доторх зөрчил нэлээд газар авсныг харуулах дараагийн нэг асуудал нь  Нийслэлийн МАН-ын бага хурал өнгөрсөн зургадугаар сараас хойш хэдэнтээ  хойшиллоо.  Эрх баригч нам салбар хорооныхоо бага хурлыг ч хийж  чадахаа болив.  Нийслэлийн МАН-ын даргын суудал одоог хүртэл үүрэг гүйцэтгэгчтэй байгаа. Нийслэлийн МАН-ын даргын суудалд  санаархагч  бүлэглэл хоорондын зөрчил Сүхбаатарын талбайд гарч жагсах хүртлээ ширүүсэн.  Жагссан МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа аваръя”, “Хотын дарга нар хэрхэн   томилогдсон бэ”, “Жаргалтай Улаанбаатарыг ингэж удирдахгүй ээ” хэмээн  сүрдүүлэг аятай уриа лоозон барьж, талбайд жагссан.  Ингэж МАН МАН-аа сүрдүүлсэн.  Тэр нь  нөгөө талаа нэлээд айлгаж,  Нийслэлийн МАН-ынхан хурлаа ч хийж чадаагүй л байна.  Бодвол намынхан хоорондоо тохиролцож чадаагүй л бололтой.  Дороо суудлаа олохгүй бол дээрээ гүйдлээ олохгүй гэдэг юутай үнэн. Төрийн албан тушаалыг наймаалцсан гэх 60 тэрбумын асуудлаас болж, УИХ-ын ээлжит бус  чуулган хуралдуулах асуудал ч яригдаж эхэллээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагад хандан, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг.    Энэ зуны  улстөр чимээгүйхэн байгаа ч МАН-ын дотоод улс төр нэлээд ширүүсэж буй бололтой байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

13 цаг 50 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

17 цаг 30 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

23 цаг 51 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

23 цаг 51 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

23 цаг 51 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02