Чимээгүй! Улстөр унтаж байна

2018-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.БИЧЭЭЧХҮҮ Сүүлийн өдрүүдэд Монголын улстөр чив чимээгүй. Ёстой л унтаж байгаа мэт байна. Төрийн ордон ч эл хульхан. Бичиг цаасны ажилтай гүйцэтгэх ажилтнууд л албан үүргээ хагас дутуухан гүйцэтгэж байх шиг. Монгол төрийн гал голомт болсон УИХ-ынхан хаврын чуулган хааснаас хойш эзгүй, хөдөө гадаа найр наадам эргүүлж яваа бололтойдог. Ээлжит бус чуулган хуралдуулах  шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр толгойлуулсан 20-иод гишүүн УИХ-ын даргад бараг хавар өгсөн. Таг чиг байсаар УИХ-ын чуулган завсарлачихсан. Одоо ээлжит бус чуулган хуралдуулья гэсэн оролдлого, шаардлага одоо ч гараад л байна. М.Энхболд дарга амраад алга бололтой. Гишүүдийнхээ тавьсан шаардлагыг юман чинээ санаагүй яваа юм биз. УИХ-ын дарга тийн мэдэгдлээ гэсэн мэдээ огт сонссонгүй. Ерөнхийлөгч л хөөе УИХ-ын ээлжит бус чуулганаа хийгээч гэж удаа дараа хэлэх юм. Бүр сүүлдээ энэ сарын 30-нд ээлжит бусаар хуралдах тухай тохиролцоё гэж санал тавьжээ. УИХ-ын дарга уг нь ээлжит бус чуулганыг зарлах өдрөө товлох эрхтэй гэдэг. Ерөнхийлөгчийн өгсөн бичигт УИХ-ын Тамгын зараас ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох байнгын хороодоор хэлэлцсний дараа чуулганыг ээлжит бусаар хуралдуулах тов тогтооно гэсэн хариу өгсөн бий. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа чуулган хуралдах өдрийг тогтоох шийдэл нь хуульд нийцэхгүй гээд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-ын 1-д “Ерөнхийлөгч.... улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган хуралдах бол УИХ-ын дарга Ерөнхий­лөгчтэй тохиролцсон хуга­цаанд уул чуулганыг тов­лон зарлана” гэж заасныг үндэслэн энэ сарын 30-нд ээлжит бус чуулган зарлах санал дахиад л хүргүүлэв. УИХ-ын талаас хариу алга л. М.Энхболд дарга ч эзгүй л юм байх. Аягүй бол улигт 60 тэрбумын асуудлыг хурцатгаж ярьж өөрийгөө огцруулах тухай ярих ч юм билүү гэж бодсон уу. Бас Ерөнхийлөгчийн яаравчлаад байгаа нэг сэдэв Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хөндвөл бас УИХ-ын дарга М.Энхболд хамаатай болж таарна. Үүнээс жийрхээд УИХ-ын дарга цаг алгуурлаад байгаа байхгүй нь мэдэг­дэхгүй байж магад. Уг нь бол заавал огцруулах, солихдоо гол нь биш Засгийн газрын өмнө тулгараад байгаа өвлийн бэлтгэл хангах, үер усны хохирлыг яаж нөхөх вэ гээд тулгарсан асуудлууд шил шилээ хараад зогсож байна шүү дээ. Бас УИХ-ын нөхөн сонгуулийн тухай хэлэлцэх, шийдэх юм бас бий. Сайд нараа тараагаад амраачихсан Засгийн газар ч ээлжит хурлаа хийж чадахыг болив. УИХ-ын Тамгын газраас сонин хэвлэлээр чимээгүйхэн тарааж байгаа нэг мэдээлэл бол “Яахав чуулганыг зарлаад ч одоохондоо ирц хүрэхгүй л болов уу” гэсэн цааргалал бий. Орон нутагт наадам үргэлжилж байна. Даншиг наадам хийнэ гээд сүр дуулиан ихтэй. Маргааш, нөгөөдөр дөрвөн аймагт бүсийн хурд нэртэй том наадам эхлэх гэж байна. Үнэндээ ч ирц  хүрэхгүй гэдэг нь таамаг биш үнэн зүйл байх. Төрийн ажил тасралтгүй байх ёстой гэсэн хатуу зарчимтай. Тэр ч мөрдөгдөхөө больж. За тиймээ! улс төр унтаж байна. УИХ-ын гишүүд, сайд нар амарч цэнгэж явна. Наадмын сар, амралтын сар үргэлжилсээр. Улс төр “унтаж” байна. Яагаад ч цочиж сэрэх янзгүй унтаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21