Авлигатай биш Х.Энхжаргалтай тэмцсэн 365 хоног

2018-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 10-ны  өдөр тангараг  өргөж байв.  Түүнээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ.    Ерөнхийлөгч 365 хоногийн хугацаанд юу хийж,  амжуулав.  Улс орны өмнө тулгамдаж буй ямар асуудлыг шийдэв, Монгол Улсын хөгжлийг яаж өөд нь татав.  Ерөнхийлөгч ажлаа дүгнээд энэ олон асуултад ам таглатал нэг хариулчихаасай билээ. Гэхдээ 100 хоногийн ажлаа тайлагнахаас татгалзсан тэрээр нэг жилийн дараа ч чимээгүй өнгөрье гэж санасан бололтой.  Харин сүүлийн үед Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын талаар зарим хэвлэл хөндөөд эхэллээ.  Тухайлбал, “News” агентлагийн “Х.Баттулгын нэг жил” нийтлэлд “...Цаазын ялыг эргэн сэргээх, уул уурхай даган баяжсан 30 гэр бүлийг зарлах, авлигатай нь биш АТГ-ын даргатай тэмцэж байгаа үйл явц,  ШХАБ гээд түүний санал, санаачилга, байр суурь болгон түүнийг дэмжин санал өгсөн болон дэмжиж санал өгөөгүй хэсгийн үгэн тулааныг өдөөж байлаа. Сонгуулийн сурталчилгааных нь салшгүй хэсэг байсан хар массыг өдөөх тактикаа Ерөнхийлөгчийн баг  үргэлжлүүлсээр байна...” гэжээ.  Мөн “Танилцах дадлага”-аа дуусга, Ерөнхийлөгч өө”  гэх “Өнөөдөр” сонины  нийтлэлд “АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг шинэчлэхээс эхлүүлсэн түүний үйл хэрэг “АТГ огт хөдлөхгүй байна” гэх гомдлоор үргэлжилсэн. 2018 оныг “Авлигыг илчлэх, гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарласны дараа Монгол авлигын индексээр даруй 16 байр ухарсан дүн ил болсон нь АТГ-ыг цаашид байлгах, эсэх талаар Төрийн тэргүүн ам нээхэд хүргэв. Харин үүнийг нь олон улсын байгууллагууд шүүмжлээд амжсан. Тэрээр “60 тэрбум”-ын гэх хэргийг хянасан талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан нь ч талаар болсон. Адаг сүүлд нь ард түмний санал болгосон хүмүүсийг АТГ-ын даргаар солих оролдлого хийсэн нь бүтэлгүйтэв...” хэмээжээ.  Ерөнхийлөгчийн нэг жилийн үр дүн ийн хэвлэлийн хуудсаар  хөвөрч эхэлсэн ч бүтэлтэй гэхээс илүү бүтэлгүй нь олон харагдана. Цаазын ял сэргэсэнгүй, уул уурхайгаар баяжсан 30 гэр бүлийг зарласангүй, оффшор данстанууд мөнгөн хөрөнгөө  оруулж ирсэнгүй, хүүхдийн мөнгийг 100 хувьд олгосонгүй, ШХАБ-т ч элссэнгүй.  Тэгэхээр Ерөнхийлөгчийн  эхлүүлсэн ажил, санал, санаачлага олон нийтийн дунд нэг хэсэгтээ л өндрөө авч яригдаад  ямар ч үр дүнгүй шуураад өнгөрч байна. Улсын гадаад харилцаа гэхээс илүү сонгуулийн суртал­чилгаагаа үргэлжлүүлж, эх орны хөгжил гэхээсээ илүү “хов хөөсөн” асуудалд мэдэгдэл хийж, хориг тавьж байв.     Тэр бүхний  дундаас  тас зуурч үлдээд үр дүнг нь харахаар улайрч байгаа нэг л асуудал байна. Тэр нь  АТГ-ын даргыг солих юм. АТГ-ын олон нийтийн зөвлөлд Ерөнхийлөгч өөрийн нэрийн хүмүүсээ оруулж, дотроос нь бужигнуулж, харин өөрөө дээрээс нь “жижигрүүлж” байна. Олон нийтийн хүчийг ч энэ тэмцэлдээ ашиглаад амжлаа. АТГ-ын даргыг сонгох олон нийтийн санал асуулга явуулж, дараагийн даргыг нь ч бэлдээд тавьчихсан.  Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, АТГ-ын даргыг  “авч хаяна” гэсэн утгатай албан бичиг хүргүүлэв.  АТГ-ын даргыг УИХ-аас  зургаан жилийн хугацаатай томилдог. Хуульчид Х.Энхжаргалын хуулийн хугацаа дуусаагүй хэмээн ярьж байгаа ч  Ерөнхийлөгчид хуулийн тухайн  заалт хамаагүй, АТГ-ын даргыг л авч хаяж байвал хамаг хэрэг нь бүтчих гээд байгаа мэт аашилж байна.  Тэр УИХ-ыг  энэ асуудлаар шахаанд оруулж байна. Ерөнхийлөгч яагаад авлига биш даргатай нь, асуудал биш хүнтэй нь тэмцээд байна вэ.   Уг нь Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараахан АТГ-ын дарга Х.Энхжаргалтай уулзан, Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг авчрах талаар ярилцаж, оффшорчдод 49 хоногийн хугацаа өгч байлаа.   Гэсэн ч нэг их удалгүй АТГ-ын даргын суудал дээр улстөржиж,  авлига, оффшортой тэмцэхээс илүү АТГ-ын даргатай нь тэмцэж эхэлсэн.  Х.Энхжаргал л байхгүй бол авлига арилчих мэтээр ярьж, мөрөөдөж байна.  Энэ нь юу л бол доо. Ийнхүү  Монгол Улсын хөгжлийг яаж өөд нь татав гэдэг асуултыг Ерөнхийлөгчөөс асуухаас илүүтэй яагаад АТГ-ын даргатай тэмцэв хэмээн асуувал  нэлээд урт хариулттай  үлдэх нэг жил өнгөрч байна даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21