Ирэх намрын чуулганаас эхлэн гишүүдийг ингэж “дэглэнэ”

2018-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Дэгийн тухай  хуулийг УИХ-ын хаалтын чуулганаар амжиж баталсан.  Хуулийн төслийг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Л.Мөнх­баатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нарын 14 гишүүн өргөн мэдүүлсэн байдаг.   Хуульд гишүүдийн  чуулганы ирц хүрээгүй  бол эгүүлэн татах, дэг зөрчсөн гишүүнийг танхимаас гаргах заалтыг анх оруулаад байсан ч хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн хасч баталлаа.  Хууль санаачлагчдын  нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт  энэ талаар “Гишүүдийн хариуцлагатай холбоотой зарим заалт хасагдсанд харамсч байна. Хуралдаа суудаггүй тасалдаг гишүүнийг эргүүлэн татах заалтыг хассан нь ухралт боллоо. Төрийн албан хаагчид, холбогдох албан тушаалтан УИХ-д, төрд зөвхөн үнэн зөв мэдээлэл өгдөг байх хариуцлагын заалтыг ч мөлийлгөсөнд харамсч байна. Гишүүдийн, албан тушаалтнуудын хариуцлагыг дахин чангатгах, дэг шиг дэгтэй болох хэрэгтэй. Дэгийн хууль өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл дээрдсэн. Дахиад л хуулиа сайжруулахын төлөө ажиллана ” гэлээ.  

Тэгэхээр УИХ-ын гишүүд ирэх намраас эхлэн дараах дэгтэйгээр хуралдана.

  • УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглана. Цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон заалт нэмжээ.
  • УИХ-ын ги­шүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглох хариуцлагын зохицуулалт нэмсэн.
  • Гишүүд хэлэл­цэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлбэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хуга­цааг дуусгавар болгоно.
  • Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх өөрөөр хэлбэл Засгийн газрыг тогтвортой ажиллах боломжоор хангах тухай хуулийн төсөлд тусгасан. Ийнхүү өөрчлөлт оруулахгүй бол 50 гишүүн хуралдаанд сууж 26 гишүүний саналаар огцордог байвал Засгийн газар тогтвортой ажиллах боломж бүрдэхгүй гэж үзжээ.
  • Хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болно. Төрийн албан хаагчийн адилаар хурууны хээгээр цагаа бүртгүүлж ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар зохицуулсан.
  • УИХ-ын гишүү­дийн саналыг хурууны хээгээр авах тухай заалтыг нь 2019 оны дөрөвдүгээр сарын 5-наас буюу дараа жилийн хаврын чуулганаас эхлэн хэрэгжүүлнэ. Учир нь үүнд шаардлагатай техник, технологийн шийдлүүдэд зарцуулах төсвийг ирэх оны төсөвт суулгаж байж хэрэгжүүлэхээс өөр аргагүй байгаа юм. УИХ-ын гишүүдийн саналыг хурууны хээгээр нь авдаг болсноор бусдын өмнөөс санал өгч кноп дарах байдал арилна гэж үзжээ.
Ийнхүү ирэх намраас гишүүд бусдын өмнөөс кноп дардаг, төгөлдөр хуурддаг зохисгүй явдал төгсгөл болох юм. Бусдын өмнөөс санал өгч гишүүний, цаашлаад иргэдийн эрхэнд халддаг байдал эцэс болно гэдгийг хууль санаачлагчид хэлж байв.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21