Шинэчлэн баталсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө дээд шүүхэд хүргүүлэв

2018-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.САЙХАНСАНАА МАХН-ын ээлжит бус Их чуулган энэ сарын 7-нд  болсон. 1014 гишүүний бүрэлдэхүүнтэй  хуралдсан чуулганаар намын дүрэм, мөрийн  хөтөлбөрийг шинэчлэн баталсан юм.   Тэгвэл өчигдөр МАХН-ын зарим удирдлага шинэчлэн баталсан  намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө батлуулахаар Улсын дээд шүүхэд  хандлаа.  Энэ үеэр МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар,  С.Ганбаатар,  Гүйцэтгэх товчооны гишүүн, өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан,  Хяналт, ёс зүйн хорооны дарга Ч.Давааням нарын байр суурийг сонслоо.   Ц.Оюунбаатар: НАМЫН ДҮРЭМ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛЭЭ ӨНДӨР ХЭМЖЭЭНД БОЛОВСРУУЛСАН   -2018 оны долдугаар сарын 16-ны энэ өдөр манай нам ээлжит бус Их чуулганаас баталсан намын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын Дээд  шүүхэд хүлээлгэн өгч байна. Бид яг 10 хоногийн өмнө Их чуулганаа амжилттай  зохион байгууллаа.  Хуулийн хугацаандаа багтаан бичиг баримтаа хүлээлгэж өглөө.  Манай нам  хүний  эрхийг дээдлэх, байгалийн баялгаа Монгол хүн бүрт хүртээх энэ зарчмыг дээдлэн ажиллах болно.  Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт нь үг үсэг, утга найруулгын алдаагүй, өндөр хэмжээнд боловсруулсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна.  Улс төрийн захиалгатайгаар намын үйл ажиллагааг саатуулах ийм асуудал дахин гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.  Мөн сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хэнтий  аймгийн нөхөн сонгуультай  холбоотойгоор янз бүрийн мэдээлэл тарааж байна. Энэ бол МАХН-ыг төлөөлж байгаа хэрэг огт биш юм. О.Баасанхүү өөрийгөө намын даргаар сонгож, хэдэн хүний  цуглаан хийж олон нийтийн өмнө эвгүй байдалд орж байсан.  Одоо дахин ийм захиалгатай зүйл ярьж хэлж байгаа бол мэдээж олон нийт жигшиж хүлээж авах нь тодорхой юм.  Манай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд идэвхтэй оролцоно. Нэр дэвшигчээ  хуулийн хугацаандаа намынхаа дүрмийн дагуу тодруулна.  О.Баасанхүү бол нам төлөөлөх хүн биш юм.   С.Ганбаатар:  ДЭЭД ШҮҮХ МАХН-ЫН ШИНЭЧИЛСЭН ДҮРМИЙГ БҮРТГЭХ ЁСТОЙ   -Цайлган цагаан сэтгэлтэй Монголын ард түмний итгэл найдварыг ашиглаж, МАН болон АН-ууд ээлжлэн төр барьснаар Монгол орныг хямралд оруулсан. Энэ байдлыг бид таслан зогсоож, улс орноо хөгжүүлнэ. Харин эрх баригчид Оюутолгой, Тавантолгойг  луйвардан авсандаа амтшиж, биднийг элдвээр хааж, боогдуулахыг хүсч байгаа. Тэд захиалгат шүүгч нартаа итгэж байгаа бол бид Монголын ард түмэнд итгэж байна. Бид Монголын сайн сайхны төлөө ихийг хийнэ. Энэ удаад Дээд шүүх МАХН-ын шинэчилсэн дүрмийг бүртгэх ёстой. Монголын ард түмэн үүнийг хүлээж байгаа.   Л.Мөнхсайхан: ДЭЭД ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭДЭГТ САНАЛ НЭГДСЭН   -МАХН-ын ээлжит бус Их чуулганаар дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн батлахын зэрэгцээ намын даргаа улираан сонгосон.  Улсын Дээд шүүхийн үйл ажиллагаанд бид нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа.  Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын дүрэм, мөрийн хөтөлбөр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Дээд шүүх хянаж нягтлах ёстой. Намын дотоод асуудал тэдэнд ямар ч хамаагүй. Гэтэл улс  төрийн зорилгоор  манай намын өмнөх хүсэлтийг ёсоор болгоогүй. Гэсэн ч бид тэдний хүсэлтийг ёсоор болгож, ээлжит бус Их чуулганаа зарлан хуралдууллаа. Энэ  чуулганаар намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлахын зэрэгцээ улс орны өмнө тулгамдаж буй зарим асуудлаар мэдэгдэл гаргасан байгаа.   Эрх баригч намууд сонгуулийн амлалтаасаа хэрхэн ухарч байгаа, намуудад хандив  өгөх нэрээр намыг бүлэглэлүүд хэрхэн ашиглаж байна, ард түмний  мэдэлд байх ёстой Оюутолгой болон стратегийн бусад томоохон ордыг хэрхэх талаар мэдэгдэлдээ тусгаад байна. Мөн Монголын улс төр, нийгэмд үүсээд байгаа гаж тогтолцоог засахын тулд Дээд үндсэн хуулийг батлах нь зүйтэй юм  гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн.   Ч.Давааням: НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН ГИШҮҮНИЙГ ХАСАХ ЗААЛТ ОРУУЛСАН   -МАХН-ын шинэ­чилсэн дүрэмд намын бодлого, шийдвэрийн эсрэг үйлдэл гаргасан, гишүүнийхээ үүрэг хариуцлагыг умартсан, сонгуульд өөрийн намаас нэр дэвшсэн хүнтэй зэрэгцэж нэр дэвших, эсрэг ухуулга сурталчилгаа хийх зэрэг зөрчил гаргасан тохиолдолд намаас хасах өөрчлөлт оруулсан.  Ийм заалт бараг бүх улс төрийн намын дүрэмд бий. МАХН-ын гишүүн О.Баасанхүү намынхаа эсрэг бодлого баримталж байгаа учир намын гишүүнээс хасагдах үндэслэлтэй юм. Саяхан болсон намын ээлжит бус Их чуулганд  оролцох урилгыг бид явуулсан. Гэсэн ч ирээгүй. Хэрэв О.Баасанхүү гишүүн алдаагаа ухаарч намаасаа уучлалт хүсвэл бид намын гишүүний байр суурийг нь хэвээр хадгалах болно. Харин энэ байдал цаашид ч даамжирвал бид албан ёсоор намын гишүүний тооноос хасна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21