МАХН-ын Их чуулган маргааш болно

2018-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол МАХН-аас ээлжит бус Их чуулган зарлан  хуралдуулах болсон  талаар мэдээлэл хийлээ. Тус нам өнгөрсөн хоёрдугаар сард Их чуулганаа хийж  намын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Гэтэл  Дээд шүүх  “Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг  бүртгэхээс татгалзсан. Иймээс Их чуулганаа ээлжит бусаар дахин хуралдуулах болжээ. МАХН 2011 онд баталсан намын дүрэмдээ  гишүүнийг намаас чөлөөлөх хариуцлагын заалтыг тусгаагүй. Сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан хүмүүсийг намаасаа хөөх гэхээр намын дүрэмд хөөх заалт байхгүйгээс тус хариуцлагын заалтыг намын шинэ дүрэмдээ оруулж өгөхөөр тусгасныг Дээд шүүх тодорхой бус шалтгааны улмаас бүртгээгүйг тэд хэллээ.  МАХН-ын удирдлагуудын байр суурийг хүргэе. Б.ТУЛГА /МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/: Ээлжит бус Их чуулганд 1044 төлөөлөгч оролцоно -Ээлжит бус Их  чуулганд бүх аймаг, сум, нийслэлийн дүүрэг хороо бүрээс төлөөлөгч оролцоно. Чуулган зохион байгуулах Үндэсний хорооноос  гаргасан журмын дагуу  намын анхан шатны байгууллагаас сонгогдсон  1044 төлөөлөгч  оролцоно. МАХН-ын II Их хурал өнгөрсөн  хоёрдугаар сард болсон.Харамсалтай нь Дээд  шүүх тодорхой бус шалтгаанаар  намын дүрмийн шинэчлэлт, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Бидэнд хэлж байгаа шалтгаан нь тус чуулганыг хийсэн гэдэг нь тодорхойгүй, батлагдахгүй байна гэж буй учраас бид дахин ээлжит бус их чуулганаа хийх гэж байна. Тус Их чуулганаар  2011 онд батлагдсан намынхаа дүрэмд тодорхой өөрчлөлтүүдийг тусгаж өгнө. Мөн 2011 онд батлагдсан мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг цаг үетэйгээ уялдуулж шинэчлэхээс гадна  дотоод зохион байгуулалт, сонгогдох албан тушаалтнуудын асуудлыг авч хэлэлцэнэ.  Н.ЭНХБАЯР /МАХН-ын дарга/: Намын дотоод асуудалд шүүх оролцох ёсгүй -2011 онд батлагдсан манай намын дүрэм мөн оны Онц их хурлын бүх шийдвэр хүчин төгөлдөр гэдгийг Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн байгаа. Гадуур яригдаад байгаа шиг МАХН-ын сонгуульд оролцох бүрэн эрхийг нь хасаагүй  гэдгийг тодотгож хэлмээр байна. Хэн ч хасах эрхгүй.  Улс төрийн намын тухай хуульд намын дотоод буюу зохион байгуулалттай холбоотой асуудалд шүүх оролцохгүй  зөвхөн тухайн намын дотоод хяналтын байгууллага шийдвэрлэдэг дүрэмтэй.  2011 оны намын дүрмийнхээ дагуу өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд  С.Ганбаатар нэр дэвшсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Их хурлаар хэлэлцэж намын шинэ дүрэмдээ намынхаа эсрэг ажиллавал намаасаа хассанд тооцох тухай заалтыг оруулж өгсөн. 2011 оны баталсан намын дүрэмд ямар ч тохиолдолд гишүүнээ хасах заалт байхгүй. Өөрөөр хэлбэл  тухайн гишүүн намаасаа урваж шарваж, сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан ч бид хөөх эрхгүй учир хуучин  дүрмээрээ өнөөг хүртэл явж ирсэн. Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас сэтгүүлчид “Ирэх аравдугаар сард болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд та нэр дэвших үү” хэмээн асууж байсан юм. Тэрээр  'Нөхөн сонгуульд намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг  Бага чуулганаар шийднэ. 2012 оны УИХ-ын сонгуульд намайг боловсролгүй гэдэг шалтгаанаар оролцуулаагүй учир өнгөрсөн хугацаанд би  боловсролоо дээшлүүлэх тал дээр ажиллалаа. Мөн 2017 онд намайг хүмүүжилгүй гэдэг шалтгаанаар сонгуульд оролцуулаагүй. Сүүлийн нэг жил намын нөхөд  маань ард түмэн намайг хүмүүжүүлж байгаа.  10 дугаар сард болох нөхөн сонгуулиар ямар шалтгаан хэлэхийг нь хэлж мэдэхгүй байна.  Гэхдээ тоглоом тоотой нь дээр. Мэдээж нөхөн сонгуульд МАХН туйлын хариуцлагатай оролцоно. Яагаад гэвэл МАН, АН  энэ хоёр намын аль аль нь өнөөдөр амлалтаа биелүүлж мөн хээл хахуультай тэмцэж чадахгүй байна.  Түүнчлэн хууль шүүхийн байгууллагыг засаж чадахгүй байна. Тиймээс тэдний хийхгүй байгааг засахын тулд  МАХН Хэнтий аймгийнхаа сонгогч түмэнтэй хамтран ажиллана. Хэрэв манай намын  нэр дэвшигч сонгогдвол МАН, АН-ын бий болгосон бурангуй дэглэмийг сулруулах, цаашлаад эрүүл саруул төрийн тогтолцоог бий болгохын төлөө идэвхтэй ажиллана” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21