Ж.Бат-Эрдэнэ: Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн автозамын шинэчлэлд 60 сая ам.доллар зарцуулна

2018-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын хуралдаанаар төрийн зарим чиг  үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн  сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.   -Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхдээ ямар шаардлагыг тавьсан вэ? -Олон улсын  тээврийн байгууллагад  бүртгэлтэй, олон нийтийн байгууллага байх ёстой. Ингэснээр олон улсын хэмжээнд тээврийн байгууллагууд хамтарч ажиллан  нэг чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг. “Монголын автомашин, мотоциклийн  спортын холбоо” олон улсын байгууллагад  бүртгэлтэй учир энэхүү байгууллагыг сонгон шалгаруулсан. -Энэ хүрээнд аялах жуулчлалаас орж ирэх орлогын төсөөллийг хэдээр тооцож байгаа вэ? -Одоогоор нарийн тооцоолсон зүйл алга. Аялал жуулчлалаар орж ирж байгаа тээврийн хэрэгслийн  нэвтрэх чадварыг нээлттэй болгож байгаа. Хуучин бол гуравдагч улсаас орж ирсэн тээврийн хэрэгслээр жуулчид дамжин өнгөрөхдөө зөвхөн Алтан булаг боомтоор орж ирдэг байсан. Үүнийг өөрчлөн 11 боомт болгон өргөжүүлсэн. Дээрх чиг үүргээр чөлөөтэй нэвтрэх бололцоог нь олгож байгаа гэж ойлгох хэрэгтэй. -Азийн хөгжлийн банкны санхүүжилтэйгээр орон нутгийн  автозам  барих мэдээлэл бий. Аль аймгийн автозамыг  шинэчлэн барих вэ? -Азийн хөгж­лийн банкны 60 сая ам.дол­ларын  хөнгөлөлттэй зээл УИХ-аар батлагдсан. Тус санхүүжилт нь Улаанбаатар, Дархан-Уул аймаг чиглэлийн автозамын шинэчлэлд зориулагдана. Улаан­баатар, Дархан чиглэлийн автозамуудад даацын бэхжүүлэлт болон суурийг нь шинэчилнэ. Нэг метр орчим болгож өргөжүүлнэ. Намар эсвэл ирэх хавраас автозамын ажил нь  эхэлнэ. -МИАТ-ын нислэг зорчигч  багатай  зарим тохиолдолд хоосон нислэг үйлдэж байна гэсэн мэдээлэл сошиал орчинд гарч байна. Энэ тал дээр салбарын сайдын хувьд хариулт өгнө үү? -Монгол Улс шатахуунаа гаднаас авдаг. “МИАТ” компани хэмнэлттэй ажиллах үүднээс зарим тохиолдолд шатахуунаа тээвэрлэх, мөн ачаа ихтэй үед онгоцны ачаалал нэмэгдэх учир цөөхөн зоригч авах нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, онгоцны ачаалалтай уялдаж зорчигчдын тоогоо тооцдог. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21