МАН гурав хуваагдлаа

2018-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН 32+32+нийслэл= МАН. Ийм нэг шинэ  нэр томъёо улс төрд орж ирлээ. Эрх баригч нам нэгэн  цул байж чадахаасаа нэгэнт өнгөрлөө.  Тэдний хагарал хэтийдэж, бие бие рүүгээ  улс төрийн аргаар дайрч эхлэв.  Энэ хуваагдлын эхлэлийг одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх тавьсан гэчихвэл нэг их хол зөрөхгүй байх.  МАН-ын хагарал ерөнхийдөө 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлсэн гэж хэлж болно.  МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулж, 65 суудал авсан ч гэлээ олон эрх ашиг нэгэн танхимд нэгдэж чадсангүй.  2016 оны  сүүлч гэхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах дүр зураг гарчихсан байв.   2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын хуваагдал илт мэдрэгдэж, олонд дэлгэгдэв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь ялагдал хүлээсэн.  Энэ ялагдалд намын эв түнжингүй байдал нөлөөлсөн гэх нь ч бий.  Нөгөө талаар энэ ялагдал, МАН-ын хагаралыг улам дэвэргэж  орхисон байдаг.  Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан  МАН  Ж.Эрдэнэбатын Засгийн газраар туг дахиж,  32, 33 бүлэгтэй болсноо албан ёсоор зарласан юм.  Харин үүний  гол зохион байгуулагч нь  У.Хүрэлсүх байсан  нь гайхал түрүүлсэн.  Учир нь  У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт  Шадар сайдаар ажиллаж байв. Шадар сайд бол  Засгийн газрын гол баганын нэг. Тэр багана ганхаж эхэлсэн нь гүйцэтгэх засаглалыг унагах төлөвлөгөө их дээрээс шидсэн чулуу гэдгийг тухайн үед харуулж байсан юм.  Ингэж У.Хүрэлсүх 33-ын бүлгийнхээ дэмжлэгтэйгээр Засгийн газрыг унагаж,  өөрөө  гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон.   Түүний дараахан  МАН-ын  Их хурал болж, хурлаар У.Хүрэлсүх эрх баригч намын дарга боллоо.  Тэр авах ёстой  бүх эрх мэдлийг авсан.  Намынхаа хурал дээр эв нэгдлийг эрхэмлэн ажиллана хэмээн мэдэгдэж,  бүлгийн дарга Д.Хаянхярваатай их л  нялуурч байсан сан.  Гэсэн ч намаа зангидаж чадсангүй,одоо нэгэнт МАН-ын бүлэг 32, 32-ын харьцаатай, хүч тэнцүү болчихсон.   Аливаа асуудал яригдахад, өөр өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, хоорондоо үзэлцдэг болсон.  Харин саяхнаас энэ хоёр бүлэг дээр нийслэл гээд нэмэгдчихлээ.  У.Хүрэлсүхийн ажлыг  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тун чадмаг үргэлжүүлж байна.  Нийслэлийн МАН-ын хурал өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч дотоод зөрчлийн улмаас хуралдаагүй, одоог хүртэл албан ёсны даргагүй байна. Гишүүд нь Сүхбаатарын талбай дээр жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.   Ийм олон эрх ашиг Нийслэлийн МАН-ын даргын төлөө үзэлцээд дийлэхгүй, сүүлдээ хэдэн тийшээ хараад суучихлаа.  32+32+нийслэл= МАН ийм л ороо бусгай байдал эрх баригч намын дотоодод өрнөж байна.  Намын дотоод зөрчил тулаан  ийм байхад саяхан болсон намын бүлгийн хурал дээр МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны  сонгуульд ялчих юм шиг сэтгэгдэл төрөөд байна.  Ёндойрох юм шиг санагдаад байна” гэж хэлсэн байгаа.  Аль хэдийнэ шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихсон нам нь ёндойрох нь юу л бол доо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21