Л.Энх-Амгалан: Хамгийн их тасалсан 10 гишүүний нэрийг зарлана

2018-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хаврын чуулганы хуралдаанаар батлагдсан хуулийн төсөл, гишүүдийн ирц, парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэж байна.   -Хаврын чуулган иргэдийн амьжиргаанд нөлөөлсөн ямар бодлогын шийдвэр гаргасан бэ. Эдийн засаг өсч байгаа ч иргэдийн амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гарч чадсангүй гэж сөрөг хүчний зүгээс мэдэгдээд байгаа шүү дээ? -Хаврын чуулганаас ард иргэдэд хэрэгтэй хүүхдийн мөнгөний хүртээмжийг сайжруулсан, Үндсэн чиглэл, төвийн хүрээний мэдэгдэлд 2019, 2020 онд цалин нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн. Хамгийн гол нь төсвийн алдагдлыг бууруулах, зээлийн дарамтыг багасгах юм бол бидэнд санхүүгийн боломж олдоно. Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг байсныг болиулсан нь ард иргэдийн амьдралд ядуурлыг бууруулах боломжууд гарч ирнэ гэж бодож байна.  Одоо бидний өмнө  ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх алхам бидний өмнө тулгамдаж байгаа. Тиймээс хүмүүсийн амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, баялгийн тэгш хуваарилалтыг хөрөнгө оруулалтын бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой юм. ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд өрийн дарамтаас гарч, төсвийн алдагдлаа багасгах бодлогын арга хэмжээг авч байна. Төсвийн алдагдал буурахад зээлжих зэрэглэл сайжирна, авч байгаа зээлийн хүү буурч, хугацаа урт болох боломжтой. Мөн зээлийн дарамт багассанаар улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг багасгах боломж бий болно. -Улсын бүртгэлийн хууль батлагдсантай холбогдуулан ТҮЦ машинаас авч буй лавлагаа хүчингүй  болсон гэх яриа гараад байна. Энэ ямар учиртай юм бэ? -Улсын бүртгэлийн багц хууль батлагдсанаар төр өөртөө байсан мэдээллээ авахаа больж байна гэсэн үг. Тухайлбал, төрсний гэрчилгээний хуулбар, хорооны тодорхойлолт зэрэг олон материал авдаг байсан.  ТҮЦ машинаас авдаг мэдээллээ төр нэхэхээ больж байгаа учраас мэдээллийн нэгдсэн системтэй болж байгаа. Үе шаттайгаар ТҮЦ машиныг хална. -Гишүүдийн хурлаа таслах нь багассан гэж байна. Гэхдээ огт хуралдаа суудаггүй гишүүд бий шүү дээ. Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ? -УИХ-ын Дэгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр УИХ-ын гишүүдийн байнгын хороо, чуулганы хуралдааны мэдээлэл ил тод болно. Тамгын газраас сүүлийн гурван парламентад хурлаа тасалсан 10 гишүүний нэрийг зарлахаар судалж байна. УИХ-ын Дэгийн тухай хууль хэрэгжээд хурлаа тасалж байгаа мэдээллийг ил болгоод явах боломжтой. -Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахгүй бол хурлаа таслаад байгаа гишүүдэд ямар хариуцлага  тооцох вэ? -Намрын чуулганаас хүлээж байгаа гол зүйл бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Үндсэн хуулийг намрын чуулганаар хэлэлцээд явах боломжтой. -Ээлжит бус чуулган зарлах уу. Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган зарлах нь зүйтэй гэж үзээд байгаа шүү дээ? -Ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд зарлах вэ гэдэг нь Дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Үнэхээр улс орны хэмжээний асуудал үүсвэл УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг хуралдуулах боломж нээлттэй. -60 тэрбумын асуудлаар байнгын хороо хуралдах юм уу? -УИХ-ын ээлжит чуулган завсарлаж, энэ үеэр УИХ-ын байнгын хороо, байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаад явна. Тиймээс нээлттэй сонсгол хийх эсэхээ Хууль зүйн байнгын хороо удахгүй ямар хэлбэрээр шийдэх вэ гэдгээ хэлэлцэх байх. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21