МАХН-ынхан говийн бүсэд ажиллав

2018-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.БАТДОРЖ, Л.ХЭРЛЭН МАХН-аас  Дээд хуулийн уулзалт, хэлэлцүүлгийг говийн бүсийн гурван аймагт хийлээ. Ажлын хэсэгт  тус намын дарга,  Монгол Улсын гурав дахь  Ерөнхийлөгч  Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар,  Ц. Оюунбаатар, гавьяат хуульч Ц.Шаравдорж тэргүүтэй Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы гишүүд оролцсон юм. Ажлын хэсэг   Дундговь,  Өмнөговь, Говьсүмбэр аймгаас гадна  Ханбогд, Цогтцэций, Хатанбулаг, Хөвсгөл  суманд  ажиллав.   Говийн аймгуудаар зуншлага  тааруу хан, бороо хур муутайн дээр байгаль орчин ихээхэн  сүйдэх болсныг иргэд  энэ үеэр хэлж байлаа. Энэ байдал нь уул уурхай  эрхлэгч компаниуд,  тэдний хариуцлагатай   холбоотой гэсэн тайлбарыг  малчид, иргэд ярьсан юм. Тухайлбал,  нэг суманд гэхэд том, жижиг 10  гаруй   уурхай ажиллаж,  тоосжилт ихэсч, олон тооны  булаг  шанд ширгэж,  хүн мал төдийгүй  ан амьтад дайжиж, амьдрахад хүнд болсныг  тэд хэлээд, Үндсэн хууль дахь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдөж байна гэлээ.  Үүний зэрэгцээ улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүнд,  иргэдийн  амьдрал  доройтож, ажлын байр хомсдсон атал төрөөс ямар  ч  дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй байгаад  бухимдал газар авсан нь очсон газар,  аймаг, сумдад зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлгээс харагдаж байсан юм.  Энэ талаарх  зарим санал хүсэлтээ тэд МАХН-ын ажлын хэсэгт уламжлан, төр, засагт уламжилж өгөхийг хүслээ. Түүнчлэн  орон нутгийн удирдлагууд  нь иргэдээ сонсохгүй,  ажлаа хийхгүй байгааг төр, засагт  уламжилж өгөхийг  МАХН-ын дарга Н.Энхбаяраас   энэ үеэр  хүсч  байсан юм. Хэлэлцүүлгийн хүрээнд  иргэд 1992 оны Үндсэн хууль нь  шилжилтийн үеийн үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс одоогийн нийгмийн байдалд  нийцэхгүй болсон.  Зарим заалт, тодруулбал  хүнээ биш мал сүргээ   төрийн хамгаалалтад авна хэмээн  таван хошуу малыг дээдэлсэн хуультай явж ирснийг  26 жил ойлголгүй явж ирсэн гэхчилэн бухимдах хүн цөөнгүй таарсан.  Иймд 1992 онд баталсан   Үндсэн хуулийг нэн даруй Дээд үндсэн хуулиар солихыг дэмжигчдийн хөдөлгөөн хөдөөд өрнөж байна. МАХН-аас санаачлан, эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулж, орон даяар хэлэлцүүлж буй Дээд  хуулийн  заалтууд, түүний дотроос Газрын хэвлий түүний доорх  баялаг ард түмний өмч гэдгийг хуульчлан баталж, иргэдэд  үнэ төлбөргүй  дээд  боловсрол олгох, орон байраар хангах,  өндөр настай өрх толгойлсон ээжүүд , 20 ба түүнээс дээш тогтвортой ханилсан гэр бүл, шинээр өрх нэмж буй залуу хосуудын  орон сууцыг төрөөс даахыг иргэд санал нэгтэй дэмжиж байна. Мөн Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлэх,  шүүхийн шинэчлэлийг  бодитойгоор хэрэгжүүлж, шүүгчийг ард түмний саналаар томилдог  болохыг зөв зүйтэй гэж үзэж байлаа. [caption id="attachment_41777" align="alignnone" width="645"] Цогтцэций сумын иргэдтэй уулзав.[/caption] [caption id="attachment_41779" align="alignnone" width="645"] БНМУ-ын Дээд хуулийг батлуулах, гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа.[/caption] [caption id="attachment_41781" align="alignnone" width="645"] Цайны уулзалт.[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21