Юу болоод өнгөрөв өө, Тавантолгойг баталчихлаа гэж үү?

2018-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийлээ.   Отгон чуулганаар хүлээгдээд байсан хуулийн төслүүдийг  бөөндөж, баталсан гэхэд болно.  Тэр дундаа 10 жил яригдсан Тавантолгойг хөдөлгөх төслийг хаалтын чуулганаар амжаад баталчихлаа.  Ийм амархан баталчихна гэж зарим нэгний санаанд багтаагүй биз.  Засгийн газар энэхүү төслийг зүтгүүлж эхэлснээс нэлээд хэл ам дагуулсан. Тухайлбал,  Эрдэнэс Тавантолгой компанийн 84 хувийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” компанийн 49 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх зарчмын зөрүүтэй саналыг АН-ын бүлгээс гаргасан нь гишүүдийн дунд талцал маргаан үүсгэсэн юм.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эрдэнэс Монгол” компанийн 49 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргаж оруулж ирсэн ч УИХ дээр унасан учраас 34 хувийг нь иргэдэд эзэмшүүлэх асуудлыг судалж, оруулж ирээч ээ” гэж санал гаргаж байна. Хэрэв “Эрдэнэс Монгол” компанийн 34 хувийг иргэд эзэмшиж байвал хяналт тавих боломж бүрдэнэ” гэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байна. Засгийн газрын санаачилж оруулж ирээгүй зүйлийг цөөнх улстөрийн зөвшилцөл нэрээр оруулж ирж байна. Гуя дагаж хүзүү гэдэг байсан бол сөрөг хүчин хүзүү дагуулж гуя оруулж ирж байна. Энэ саналыг нь дэмжвэл дараа нь ард түмний өмнө буруудна шүү гишүүдээ” гэв. УИХ-ын гишүүн З.Нарантуяа  “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл дотор чинь Эрдэнэс Монгол компанийг байхгүй болгох заалт ороод ирсэн байна. Тогтоолыг нь сайжруулъя гээд санал гаргахаар хадуураад явчих юм. 10 жилийн өмнө хачин сүртэй байгуулсан компани чинь өнөөдөр зам арчлалтын компани болчихоод байна. Гуя дагаж хүзүү гэж та нар намайг шоолоод байна. Харин та нар хүзүү дагуулж гуяа алга болгох гэж байна шүү” гэлээ.  Ингээд зарчмын зөрүүтэй саналаар Эрдэнэс Монгол компанийн 34 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх тухай санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн 30.9 нь дэмжиж, санал дэмжигдсэнгүй. Харин Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хурааж баталсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх үеэр гишүүдийн зүгээс “Тавантолгойг эрчимжүүлэх тал дээр дэмжсэн байр суурьтай байгаа хэдий ч Засгийн газар энэ асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ тооцоо судалгаа бага хийсэн байна” гэх шүүмжлэлийг илэрхийлж байсан.  Ийнхүү 10 жил хүлээгээд байсан Тавантолгойг нэг л чуулганаар баталчихлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21