“Ард түмэнд ашиггүй, тавантолгойн энэ хувилбарыг дэмжихгүй”

2018-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганаар Тавантолгойн нүүрсний ордыг эрчимжүүлэхэд авах зарим арга хэмжээний тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хороо­ноос гаргасан гори­мын саналаар санал ху­раалт явууллаа. Харин АН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс-Таван­толгой”-н толгой ком­пани болох “Эрдэнэс Мон­­гол” компанийн нийт хувь­цааны 49 хувийг иргэ­дэд эзэмшүүлж, баял­гийн хуваарилалтыг тэгш явуулах ёстой гэсэн горимын саналыг гаргасан юм. Гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэнгүй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тавантолгой төслөөр хоёр хоногийн завсарлага авах санал гаргалаа. Ажлын хэсэг дээрх горимын саналыг нааштайгаар хэлэлцэж, тусгахгүй бол Тавантолгой төсөл ард түмэнд ашиггүй болох уч­раас  АН-ын бүлэг дэмжих­гүй гэлээ. Үүнийг аж­лын хэсгийнхэн  Таван­толгойн хувьцааны 30 ху­вийг хөрөнгийн бирж дээр гар­гах асуудлыг ярьж бай­хад “Эрдэнэс Монгол”-ын 49 хувийг иргэд эзэмшүүлэх асууд­лыг хөндөж байна. Энэ хоёр асуудал тусдаа уч­раас хамтад нь хэлэлцэх боломжгүй гэж тайлбар­ласан. Гэсэн ч УИХ-ын дарга АН-ын бүлгийн гори­мын саналыг харгал­зан Тавантолгойг төслөөр хоёр хоногийн завсар­лага өглөө.  Тавантолгой төсөлтэй холбоотой ги­шүүд байр суурийг хүргэж байна.   УИХ-ын гишүүн Л.Болд: -Тавантолгойн хувь заяаг шийдэх олон алхам хийж байгаа. Энэ олон жил ярьж байгаа асуудал. Тавантолгойг хөдөлгөе гэж байгаа Засгийн газрыг буруутгах аргагүй. Одоо ингээд 30 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжина. Мэдээж Нью-Йорк, Лондонгийн бирж хүртэл явахгүй л дээ. Шанхай, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр арилжина. Энэ 30 хувийг хэн хяналтдаа оруулах вэ гэхээр ойлгомжтой байна.   УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Тавантолгойн нүүрс­ний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол”-ын  хувьчлалын асуудал тавигдаж байгаа бол зарчмын хувьд зөв. Гэхдээ нэг гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаад оруулж ирж байгаа бол буруу гэсэн үг.  Яагаад гэвэл ямар ч тооцоо судалгаагүй ийм заалт оруулж ирж болохгүй.   УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -“Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын  хөрөнгийн бирж дээр арилжаалахад  тооцоолсон үнэлгээний төсөөлөлтэй огт санал нийлэхгүй байна. Үнэлгээг 1.5-6 тэрбум ам.доллар гэж тооцсон байна. УИХ-ын 76 гишүүн энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа. Яаж тооцсон тооцооллоо  Засгийн газар өнөөдрийг хүртэл гишүүдэд өгөөгүй л байна. IPO босгоход хүртэл механик олон ажил байдаг гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21