Д.Эрдэнэбат VS Ц.Нямдорж

2018-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын өнөөдрийн /06.27/хуралдаан үргэлжилж байна.    Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт  оруулах хуулийн төслөөр АН тав хоногийн завсарлага авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж,  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар санал зөрөлдөөд авав. Хуульзүй, дотоод хэргийн  сайд Ц.Нямдорж: Д.Эрдэнэбат аа надтай шүүхээр заргалдаарай   -Засгийн газарт өргөн барьсан энэ хуулийг би дангаараа ч оруулсан юм биш. Засгийн газартай ярьж байгаад оруулсан хуулийн төсөл. Улайм цайм Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөрчиж, шүүх хурал хийж луйврын талд шийдвэр гаргадаг энэ байдлыг таслан зогсоохын тулд оруулж ирсэн хуулийн төсөл. Өнөөдөр завсарлага аваад өнгөрлөө гэхэд маргааш ард түмэн шийднэ. Бүх булхай луйврыг чинь мэдэж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг авахдаа улсаас мөнгө гаргуулж хулгайлж авсан ажиллагааны чинь бүх хөзрийг нь ард түмэн мэдэх болно. 100 тэрбум төгрөгийг Монголбанкнаас гаргуулаад маргааш нь Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлж нөгөөдөр нь Ц.Пүрэвтүвшингийн данс руу хийгээд дараах өдөр нь Орос руу шилжүүлж, Эрдэнэтийг худалдаж авах  эхний төлбөрөө хийсэн юм билээ.  Ганцхан жишээ нь энэ шүү. Д.Эрдэнэбат аа, та нарын хийсэн ажил энэ шүү.  Үүнийгээ худлаа гэж байгаа бол шүүх дээр очоод надтай заргалдаарай. АН үүнийгээ хамгаалж  үлдэхийн тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд завсарлага авч байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Таны хэлсэн үг болгон хууль биш шүү   -Над руу бухимдаж дайрах хэрэггүй. Би зарчмын асуудал ярьсан. Захиргааны ерөнхий хуулийн төсөл дээр бичсэн зүйлийг чинь яриад байна Ц.Нямдорж сайд аа. Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны удирдлага гээд биччихсэн байна. Таны хэлсэн үг болгон гэмт хэргийн нотолгоо биш. Таны хэлсэн үг бүр хууль биш гэдгийг ойлго. Монгол Улсад гэм буруутайг шүүх эцсийн шийдвэрээр нотлогддог гэдгийг үгүйсгэх оролдлогыг Хууль зүйн сайдын хувиар та хийлээ шүү. Эх сурвалж:www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21