Тавантолгойг ярьсан зургаан “толгой”

2018-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монголчууд Таван­тол­гойг ашиглах талаар ярьж эхэлсний 10 жилийнхээ ойтой золголоо. Дэлхийн кокс­жих нүүрсний томоо­хон орд болох Тавантолгой төслийг хөдөлгөөд зогсох­гүй иж бүрнээр нь ашиглаж үр шимийг нь хүртэх эрмэлзлэл үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудад байсан юм. Харин улс орны хөгжил болоод улс төрийн карьерын хувьд ч  төслийг урагшлуулах амбицаа биелүүлж чадсан уу гэвэл, үгүй болж таарлаа. С.Баяраас У.Хүрэлсүх  хүртэлх зургаан Ерөнхий сайд Тавантолгойн хувь заяаг шийдэх өөрсдийн хувилбар, арга замыг дэвшүүлж ирсэн ч улс төрийн бүлэглэл, талцлаас болж өнөөг хүртэл урагшилж чадаагүйг өнгөрсөн хугацаан дахь “түүхэн товчоон” баталж буй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн мөчид хэнийх нь ч Засгийн газар цаасан дээрх төслийг бодит болгож чадсангүй.Тавантолгойг хөдөлгөх яриа 2008 оноос хойш өнөөг хүртэл 10 жил үргэлжлэх хугацаанд С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын зургаан Ерөнхий сайдын гар  дамжсан ч дорвитой хөдөлгөж чадаагүйн илрэл нь энэ удаагийн ээлжит хувилбар юм.  2011 онд  Тавантолгойн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллар буюу нийт ордын нүүрсний нөөцийг 7.4 тэрбум тонн гэж үнэлжээ.  Үүний 5.1 тонн нь коксжих, үлдсэн 2.3 тэрбум тонн нь эрчим хүчний өндөр чанарын нүүрс гэсэн үнэлгээ гарсан байдаг. Мөн Тавантолгойн хувьцааны 85.20 хувь төрийн мэдэлд, 486 ААН дээр 0.05 хувь, Монгол Улсын иргэдэд 14.75 хувийн хувьцаа бүртгэлтэй байгаа аж. Харин Тавантолгойг хөдөлгөх ээлж У.Хүрэлсүхийн Засгийн газрын “толгой” дээр ирж өөрсдийн хувилбараа танилцуулаад хэдхэн хонож байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хэлснээр “Тавантолгой төсөл хэрэгжсэнээр жилд 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого орж ирнэ. 5.400 орчим ажлын байр бий болно гэх эхний ээлжийн тооцоо судалгаа гараад байна. Ер нь Тавантолгой төсөл Монгол Улсын хамгийн том төсөл болон хэрэгжинэ. Гадны хөрөнгийн биржүүдийг судлаад хамгийн таатай нөхцөл өгсөн бирж дээр гаргахаар төлөвлөж байна. Хонг Конгийн хөрөнгийн биржээс гадна Шанхайн хөрөнгийн биржийн нөхцлийг манай мэргэжлийн хүмүүс судалж байгаа” гэв. Ийнхүү өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхийн хэмжээний нүүрсний орд Тавантолгойг хөдөлгөх талаар Засгийн газрын тэргүүнүүдийн  буюу зургаан “толгойн” хувилбарыг хүргэе. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21