Д.Сумъяабазар: Тавантолгой 5600 ажлын байр бий болгоно

2018-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАН-ын бүлэг  өнөөдөр /2018.06.22/ хуралдаж, Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын гишүүд мэдээлэл хийв. МАН-ын бүлгийн гишүүд Тавантолгойн IPO гаргах, эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй гэсэн байр сууринд нэгдэж Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Тавантолгойн асуудлыг шийдээд, ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаар  Д.Хаянхярваа “Төслийн ТЭЗҮ боловсруулах, IPO босгох, гадаад, дотоодын зөвлөх багуудтай уулзахад багагүй хугацаа шаардана. Багадаа зургаан сараас нэг жилийн хугацаа зарцуулна. Тиймээс иргэд өнөө маргаашгүй үр дүн гарах мэт ойлгож болохгүй.Тавантолгойн төсөл хэрэгжиж эхэлснээр урт хугацаандаа эдийн засагт чухал ач холбогдолтой учраас иргэд, олон нийт ойлгож, хамтдаа том төслөө дэмжээд явах нь чухал” гэсэн юм. Бүлгийн зарим гишүүдийн зүгээс байгаль экологийн асуудалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, хүрээлэн буй орчинд ээлтэй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг Тавантолгойн төсөлд ашиглах хэрэгтэй гэсэн санал гаргасан байна. Одоогийн байдлаар Тавантолгойгоос түүхийгээр нь, “Энержи Ресурс” угаасан нүүрс гаргаж байгаа. Үнэ ханшийн хувьд түүхий нүүрс 65-70 ам.доллар, угаасан нүүрс 120-130 ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Хэрвээ нэгэнт бэлэн байгаа угаах үйлдвэрийг ашиглавал жилдээ Монгол Улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого бүрэлдэнэ. Тиймээс энэ хүчин чадлаа сайтар ашиглахыг олон гишүүн зөвлөсөн байна. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.  -Тавантолгой төслийн үр дүн хэзээ гарах вэ?  -Төрийн өмчит улсын үйлдвэрийн газраа олон улсын зах зээлд гаргаснаар компанийн засаглал сайжирч, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр нь олон улсын стандартын дагуу тухайн төсөлдөө зарцуулах боломж нээгдэж байна. Ер нь төр муу менежер гэдэг ойлголтоос салгаж, эдийн засгийн үр ашигтай ажиллуулах талд анхаарна. -Эдийн засгийн үр өгөөжийн тооцоолол гарсан уу?  -Гадаадын хөрөнгийн бирж, олон улсын байгууллагууд 5, 10,30 жилийн хугацаатай санхүүгийн тооцоолол гаргадаг. Тавантолгойн ордыг 2011 онд 5.7 тэрбум доллараар үнэлсэн. Тухайн үед ОХУ-ын геологичид энэхүү ордыг 5.1 тэрбум тонн нөөцтэй гэж дүгнэсэн байдаг. Олон улсын стандартаар тооцоолоод 7.4 тэрбум тонн нөөц байна гэсэн байгаа. Тэгэхээр цаашдаа энэ ордын нөөц өсөн нэмэгдэх боломжтой гэж харж байна. Багаар бодоход 7.4 тэрбумын долларын нөөц дээр нь нэмэгдээд бизнес, засаглалын үнэлгээ байна. Тэгэхээр цаашид үнэ цэнэ улам нэмэгдэнэ. Олон улсад төслөө гаргахын тулд ойролцоогоор жилийн хугацаанд бэлтгэл ажил хангана. Тавантолгой уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийн төслүүд ашиглалтад орсноор жилд дунджаар 2.8 тэрбум долларын экспортын орлого, улсын төсөвт жил бүр 400-1.100 сая долларын орлого төвлөрүүлнэ. Дээр нь шууд болон шууд бусаар 5600 гаруй ажлын байр бий болгож, эдийн засаг, нийгэмд томоохон ахиц дэвшлийг бий болгохоор байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21