Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт /2018.06.21-22/-ны өдрүүдэд ажиллаж байна. Ерөнхий сайдын хамт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан орон нутагтаа ажиллаж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар, яам агентлагийн мэргэжилтнүүд дагалдаж буй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймаг орон нутгийн удирдлагууд болон цэргийн хүрээний хүндэт харуул аймгийн төв талбайд угтаж авлаа. Ерөнхий сайд өглөө 10:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн удирдлагуудтай уулзаж, төрийн албан хаагчийн ёс зүйн талаар илтгэл тавьсан. Үүний дараагаар Сайншанд суманд Саран хөхөө театрт нутгийн иргэдтэй уулзалдаж, цаг үеийн мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариуллаа. Уулзалтад Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцсон юм. Энэ үеэр Засаг дарга Т.Энхтүвшин Дорноговь аймагт хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтыг танилцуулав. Үдээс хойш Ерөнхий сайдын тэргүүлсэн айлчлалын баг бүрэлдэхүүн Замын-Үүд суманд ажиллаж, Тээвэр ложистикийн төвийн бүтээн байгуулалт, Эдийн засгийн чөлөөт бүсийн явцтай танилцах бөгөөд нарны 15МВт хүчин чадал бүхий “ЗҮ-Гэгээн” цахилгаан станцын нээлтийн үйл ажиллагаанд оролцоно. Айлчлалын хоёр дахь өдөр Сайншанд сумын нутагт хэрэгжиж буй нарны 30 МВт цахилгаан станц, салхины 52 МВт хүчин чадал бүхий “Сайншанд салхин парк” төслүүдтэй газар дээр нь танилцах юм. Түүнчлэн, Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцох юм. 2017 онд Дорноговь аймгийн хэмжээнд “Их бүтээн байгуулалт жил”-ыг зарлаж, Аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс хамтран гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татан 1000 айлын орон сууцны “Мандах наран” цогц хороолол, Иргэдийн Нэгдсэн хөгжлийн төв, Усан спорт сургалтын төв, сургууль, цэцэрлэг, багийн Хөгжлийн төв, Халуун усны байгууламж, Спорт танхим “Алтанговь” болон “Цайны зам” талбайн тохижилт, гудамж гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулахын сацуу боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт иргэддээ чиглэсэн зорилтод ажлуудыг хэрэгжүүлсэн юм. Мөн Даланжаргалан суманд “Монголын Алт” компанийн “МАК евро цемент” үйлдвэр, Өргөн суманд “Монполимет” компанийн Моцементийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалт орсон билээ. Мандах, Хатанбулаг сумд байнгын эрчим хүчинд холбогдоод буй. Говийн догшин ноён V дүрийн Данзанравжаа хутагтын мэлмий гийсэн 215 жилийн ойн хүрээнд 2018 оныг аймгийн хэмжээнд “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаад байна.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21