Ш.Батхүү шоронд, төрд өгсөн банк нь хувьд...

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Төрийн банкны хувьчлалын асуудал парламентад орж ирсэн цагаасаа хойш хэл ам дагуулж ирсэн. Хувьчлалын “эзэн” нь тодорхой гэдгийг зарим УИХ-ын гишүүн хэлж байгаа.  Уг нь бол Төрийн банкны жинхэнэ “эзэн” Ш.Батхүү юм шүү дээ.  Тэрээр “Эрдэнэт”  үйлдвэрийг барьцаалан, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгтэй холбоотойгоор одоо хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.  “Эзэн”-ийх нь асуудал шийдэгдээгүй байхад, банкийг нь  авахаар шунаж эхэлсэн нь таагүй санагдаад байгаа юм.   2009 онд “Хадгаламж” банк дампуурахад Төрийн банкинд нэгтгэсэн байдаг.  “Хадгаламж” банк бол 100 хувь Ш.Батхүүгийн өмч  байсан.   “Хадгаламж” банкийг нэгтгэсний дараа  Төрийн банк 1.5 их наяд төгрөгийн активтай томоохон банк болж хувирсан. Түүнчлэн харилцагчдын хувьд аль хэдийнэ 1.7 саяд хүрсэн гэх тооцоо бий. Хуучин Хадгаламж банкаар дамжин төрийн бүхий л халамж, тэтгэвэр, тэтгэмж олгогддог болсон.  Төрийн банк ингэж их хөлжин тэлсний цаана Ш.Батхүүгийн “Хадгаламж”  банк байсан. Тэгэхээр  Төрийн банк бараг л Ш.Батхүүгийнх гэсэн үг.   Гэтэл “эзэн” нь шоронд банк нь хувьд очих ийм л нөхцөл байдал үүсээд байна.  Уг нь зүйгээрээ бол “эзэн”-ийх нь асуудлыг эхэлж шийдээд, дараа нь банкийг нь авах нь арай л зөв юм.   Гэтэл “эзэн” нь тодорхой гэх энэ хувьчлал их л хурдтай яваад байна.   Мөн  Төрийн банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлахаар яригдаж байна.  Уг нь Төрийн банк 2.3 их наядын актив, 1.1 их наядын зээлийн багц, 256.8 тэрбумын хөрөнгөтэй.  Тиймээс дор хаяж 642 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ гэдгийг хөндлөнгийн шинжээчид хэлж байна.  Ийм байхад Засгийн газраас 75 тэрбум төгрөг гэсэн тоо тавиад орж ирж байгаа нь арай л хэтэрхий төрийн өмчийг үнэгүйдүүлсэн хэрэг болж байна.   Үнэгүйдүүлж орж ирж байгаагийн цаана эрх баригч намынхан өмч хувьчлалаар өрөө дарах нь уу гэсэн хардлага төрж байна. МАН-аас Алтжингийн Г.Алтан авлагатай.  2012 онд МАН дотоод ажилдаа зарцуулахаар түүнээс нэг сая ам.доллар зээлсэн байдаг. Тэр үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нарын гарын үсэг зурж баталсан Зээлийн болон барьцааны гэрээ бий. Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгасан боловч хүүгээ ч төлөлгүй явсаар шүүхэд очсон удаатай.   Энэ өрийг МАН тэглэсэн гэж лав сонсогдоогүй. Тэгэхээр Г.Алтанд  эрх баригч нам Төрийн банкаа бараг л тавиад туучих гээд байх шиг байна. Дараагийн нэг асуудал нь Г.Алтангийн хүү Э.Сүрэн Төрийн банкнаас мөн авлагатай болж таарсан.  Шүүхээс “Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох, “Жаст групп” төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай гэсэн шийдвэр гаргасан.  Энэ шийдвэрийг Төрийн банкнаас эсэргүүцэн “Э.Сүрэнгийн хүсэлтийг хангаж чадахгүй” хэмээн мөн л шүүхэд хандсан байдаг. Тэгвэл өнгөрсөн сарын 3-нд энэ асуудлыг шүүх хэлэлцэн, мөн л Э.Сүрэнгийн нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргаад байна.   Тэгэхээр Төрийн банкийг хувьчиллаа гэхэд Г.Алтанд л боломж  олдоно.  Уг нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн  хэргийг шийдэж нэг талд нь гаргачихаад дараа нь банкийг нь хувьчлах байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21