Үйл явдлын эргэн тойронд

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийж,  УИХ-ын дарга М.Энхболд энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурь илэрхийлэх болов.  Төрийн албыг 60 тэрбумаар худалдсан гэх асуудал  2016 онд олон нийтэд ил болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэлээд дэвэргэсэн. Хуулийн байгууллага шалгаж, 2017 есдүгээр сард Нийслэлийн прокуророос   хэргийг хаасан байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  АТГ-т очиж, энэ асуудлыг шалгаж өгөхийг хүссэн. Мөн  УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцохгүй бол УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй”  гэдгээ мэдэгдэв. Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ дахин мэдээлэл хийж, хэргийн явцыг танилцууллаа. УИХ-ын даргын  улс төрийн бодлогын зөвлөх, Ажлын албаны ахлагч Б.Гүнбилэг  ч гишүүнд хандан энэ асуудалтай холбоотойгоор тайлбар хүргүүлээд байна.  Тэдний байр суурийг хүргэж байна.  

Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын асуудлаар иргэдээс санал авна

  -АТГ-аас 60 тэрбумын хэргийн мөрдөн байцаалтын явцтай холбоотой тодруулгын хариу ирлээ. Туйлын харамсалтай, ойлгомжтой хариу ирсэн. Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учраас дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж, материалыг нь буцаасан. Дуу авианы бичлэгийг дуу дүрс болгож эвлүүлэг хийсэн гэсэн дүгнэлтийг мөн гаргасан. 1750 төрийн албан хаагчаас мэдүүлэг авахад авлига өгсөн гэж хэн ч мэдүүлээгүй. Төрийн албыг үнэлж, хахууль авах, сонгуулийн мөнгө босгох тухай ярилцсан асуудал нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан гэсэн дүгнэлтийг өгсөн. Би бодож байна, яг ийм мэдээллийг, бүх баримт нь тодорхой, олон нийтийн анхааралд байгаа асуудлыг Солонгос эсвэл Японд ийм янзаар хаавал ард иргэд нь цаг ч тэсэхгүй эсэргүүцлээ илэрхийлэх байсан байх. 60 тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна. Мөн энэ асуудлаар иргэдээс санал авна.  

Б.Гүнбилэг:  Прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлт гаргаж, хаасан

  - 60 тэрбумын гэх асуудал нь 2016 оны сонгуулийн өмнө тодорхой зорилготойгоор урьдчилан бэлтгэсэн, 2017 оны сонгуульд ашиглагдсан гүтгэлгийн шинжтэй материал юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллагууд уг асуудлыг өргөн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан удаа дараа шалгаад, Нийслэлийн прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргасан.  Төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.    Улмаар нэр бүхий хүмүүс төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Л.Оюун-Эрдэнэ гишүүнд илгээсэн баримтуудын нэг болох Тагнуулын ерөнхий газрын албан тоотод “Л.Оюун-Эрдэнээс 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр хийсэн мэдэгдэлд дурдсан асуудалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 дугаар зүйлд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

14 цаг 39 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

18 цаг 18 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

Өчигдөр 06 цаг 00 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

Өчигдөр 06 цаг 00 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02