Төрийн өмчийг хувьчлах талаар хэн юу хэлэв

2018-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Балансын үнэлгээ нь их наяд төгрөгтэй тэнцэх 27 аж ахуйн нэгж, тэр дундаа стратегийн шинж чанартай томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах жагсаалт анхаарлын төвд байна. 2012-2020 онд төрийн өмчийг хувьчлах тогтоолын төслийг Байнгын хороо, парламентаар хэлэлцэж байгаа нь олон нийт төдийгүй Их хурлын гишүүдийн эсэргүүцэлтэй багагүй тулгараад байгаа. Гишүүдийн зүгээс ард түмний өмчийг хувьчлахдаа нухацтай хандахгүй бол  төрийн өмчит компаниуд сонгуулийн санхүүжилт гаргадаг ялсан намын бялуу хуваадаг хэрэгсэл болж байна. Мөн хувьчлал нэрийдлээр эзэн нь урьдчилж тодорсон гэдгийг ч шүүмжилж буй. Харин өмч хувьчлалын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Компанийн засаглалыг сайжруулах, эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Эдийн засгийн чуулганаар яригдсан саналыг үндэслэн Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьчлахаар боллоо. Ингэснээр нэг хүн дуудлага худалдаагаар хувьчлаад авах биш хүн бүр нээлттэй оролцож, хувьцаа эзэмшигч болох боломжтой. Харин цахилгаан станцууд иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг стратегийн ач холбогдолтой учир 30 хувийг хувьчлах байсныг дахин ярилцах боллоо” гэж тайлбарласан юм.Төрийн өмчийг хувьчлах талаар хэн юу хэлснийг онцолж байна.  

Л.Элдэв-Очир: ХАРИУЦЛАГАГҮЙ, ТООН МЭДЭЭЛЭЛГҮЙ ТОГТООЛ ОРУУЛЖ ИРСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ

-Үнэлгээнд нь балансын үнэ тавьсан нь дутагдалтай. Тооцоолол судалгааг сайн хийх ёстой. 2020 он хүртэл  улсын төсвийг бүрдүүлэхэд тусгасан эх үүсвэрээ яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Засгийн газар хариуцлагагүй, тоон мэдээлэлгүй тогтоол оруулж ирснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувьчлалын асуудал эсвэл том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөнө гэхээр гацаадаг. Хий хоосон харддаг, гацаадаг “бүлэглэл” бий.

Л.Энх-Амгалан: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ЯЛСАН НАМЫН БЯЛУУ ХУВААДАГ ХЭРЭГСЭЛ БОЛЖ БАЙНА

-Өнгөрсөн хугацаанд 2000 орчим аж ахуйн нэгжээ хувьчлаад 300 хүрэхтэй  үгүйтэй тэрбум төгрөг олж байжээ. Монголын өнөөдрийн ажилгүйдэл, ядуурлын үндэс энэ өмчлөлөөс үүдэлтэй. Tөрийн өмчит компаниуд ялсан намын бялуу хуваадаг хэрэгсэл болж байна. Сонгуулийн санхүүжилтийг эндээс гаргадаг.  Хөрөнгийн үнэлгээ, бэлэн мөнгөний, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тусад нь хийх ёстой. 27 компанид 7200 хүний ажил амьдралын асуудал яригдана.

Ж.Батзандан:ЗАХИАЛГАТ ХУВЬЧЛАЛ Ч ЭНЭ ДУНД БАЙНА

-Нийт 28 төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах тухай саналаа Засгийн газар оруулж ирлээ. Энэ удаад Засгийн газар өмнөх алдаанаасаа юу суралцаж дахин алдахгүйн тулд  ямар шинэ зарчмуудыг баримталж хувьчлах гэж байна вэ. Хардлага  дагуулж байна. Захиалгат хувьчлал ч энэ дунд явж байна. Авах компаниуд нь урьдчилаад тодорхой болчихсон. Бүлэглэлийн  захиалгаар Засгийн газрын хувьчлалыг хүчээр зарлуулж байна гэдэг хардлага ч байна. Хувьчлалыг  ил тод, шударга явуулахын тулд олон нийтийн хяналтын хүрээнд шударгаар явуулах хэрэгтэй.

Л.Болд: ТӨРИЙН ӨМЧИЙГ ХЭН НЭГЭНД ӨГЧ ЭЗЭНТЭЙ БОЛГОХ ТУХАЙ ОЙЛГОЛТ ОГТ БИШ

-Энэ удаад хувьчлах төрийн өмч бүгд стратегийн салбарууд. Ийм чухал салбаруудыг цайны цагаар кнопдуулаад батлах гэж байна. Монголын хувь заяаг шийдвэрлэх салбарууд энэ дунд байгаа юм. Хэлэлцэж буй асуудалд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандахгүй бол маш том бодлогын зөрчилд хүргэнэ. Өмч хувьчлалын бодлогыг нийгмийн хөгжлийн бодлого гэж тодотгож болно.Төрийн өмчийг хэн нэгэнд өгч эзэнтэй болгох тухай ойлголт огтхон ч биш.

З.Нарантуяа:ХУВЬЧЛАХЫН ТУЛД ХӨРӨНГИЙН БИРЖЭЭ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХ ЁСТОЙ

-Төрийн өмчит компианудын жижиг хувьцаа эзэмшигчид өгөөжийг нь хүртэхгүй байгаа. Үүн дээр өөрчлөлт, шинэчлэлт хийх нь зөв. Өнөөдрийн оруулж ирж байгаа обьектуудын заримыг нь хувьчлах шаардлагагүй. Манайд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдыг дагаж дэмжиж Хөрөнгийн биржтэйгээ хамт ажиллах ёстой юм билээ. Үндсэндээ Ази тал руугаа. Гэтэл бид Лондон тал руу хандсан. Энэ асуудлаа цэгцлэхгүйгээр явна гэдэг мөрөөдлийн жагсаалт гэсэн үг. Эхлээд энэ обьектуудыг хувьчлахын тулд Хөрөнгийн биржээ ажиллагаанд оруулах ёстой.

Т.Аюурсайхан:ӨМЧ ХУВЬЧЛАЛЫГ ЗАХИАЛГАТАЙГААР ЯВУУЛЖ ИРСЭН

-Баян, ядуугийн ялгаа ихэссэн нь өмч хувьчлалтай холбоотой. 1995 онд Өмч хувьчлалын тухай хуулийг баталснаар захиалгатайгаар өмч хувьчлалыг явуулж ирсэн. Сургамж авахын оронд захиалгатайгаар үргэлжлүүлж болохгүй. Жагсаалтад орсон том объектуудыг нэг тогтоолоор, нэг алхаар, тавхан минут гишүүд саналаа хэлж, дөрөвхөн минут асуулт асуугаад шийдчихэж  болохгүй. Эхний ээлжинд Хөрөнгийн биржийн хувьчлах асуудлыг ярьж  нэг нэгээр нь судалгаа шинжилгээнд тулгуурлан шүүсийг нь шахъя.

Д.Эрдэнэбат:НЭГ БҮРЭЭР НЬ ХЭЛЭЛЦМЭЭР БАЙНА

-УИХ-ын гишүүд төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Гишүүд эсэргүүцэж байгаа нь зөв.  Төрд үлсэн цөөн тооны хэдэн өмчөө дахин хянаж үзээд асуудалд хандъя. Нэг бүрээр нь хэлэлцмээр байна. Үүний дараа тогтоол шийдвэр гаргая. Тиймээс  тус тогтоолыг буцаах горимын саналыг гаргаж байна.

Ё.Баатарбилэг:ХУВЬЧЛАЛЫН ХЭЛБЭР ТОДОРХОЙГҮЙ

-Хувьчлалын хэлбэр тодорхойгүй. Төрийн өмчийн компани шинээр байгуулж бизнесийнхэнтэй өрсөлдүүлдэг зүйлээс Засгийн газар хэзээ татгалзах вэ. 2012 онд төрийн албыг цомхотгож байгаа гээд олон агентлагийг татан буулгаж төрийн өмчийн улсын үйлдвэрийн газруудыг олноор бий болгосон. Хувийн компаниудыг дэмжиж, боломж олгож болдоггүй юм уу.

Н.Учрал:УИХ, ӨМЧИЙН ЭЗЭМШИГЧ АЛЬ НЬ Ч  ХӨРӨНГИЙНХӨӨ ҮНЭЛГЭЭГ ТОГТООХГҮЙ

-Өмч хувьчлалын зөв бурууг хэлэлцэхийн өмнө хэрхэн, ямар арга замаар хувьчлалыг явуулах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. УИХ, өмчийн эзэмшигч аль аль нь хөрөнгийнхөө үнэлгээг тогтоохгүй. Өмч хувьчлалын үнэлгээний төсөөллийг ямар үндэслэлээр оруулж ирсэн бэ. Хэрвээ хөрөнгийн биржээр өмч хувьчлалыг явуулах гэж байгаа бол яагаад хөрөнгийн биржтэй хамтарч төсөөллийн үнэлгээг хийгээгүй юм бэ. Эсвэл эхлээд Хөрөнгийн биржийг өмчлүүлье.

Я.Содбаатар:ҮНЭЛГЭЭГ ЯРИХ ЁСТОЙ

- Томоохон хувьчлал, стратегийн чанартай, үндэсний хэмжээний сүлжээтэй гол гол аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийм асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж арилжих гэж байна. Энэ үед хөрөнгийн зах зээлд гаргах үнэлгээг ярих ёстой. Үүнийг хийхгүй бол ягаан, цэнхэр тасалбар тараасан шиг зүйл болно. Баялгийн тэгш, зөв хуваарилалттай холбох тэгш боломж бий болгох бодлоготойгоо уях ёстой. Өмч хувьчлалын үндсэн чиглэлд ямар бодлого барих вэ гэдгээ тодорхой болгомоор байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21