Оюутолгойн асуудал дээр С.Баярын тактик үргэлжилж байна уу?

2018-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АНУ-аас манай улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны  2009 онд бичсэн  захидал Оюутолгойн гэрээтэй холбоотой олон асуудлын тайлал, тайлбар болж байна.  Сүүлийн үед Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийнхэнд “Рио Тинто” группээс уулзах санал тавьсан. Гишүүдийг хэд хэдэн удаагийн үйлдлээр лоббидохоор оролдсон гэх мэдээлэл түглээ.   Үүний тайлбар ч Марк Минтоны захидалд байна.  Ер нь УИХ-ын гишүүдийг лоббидох, өөрийн талд урвуулах асуудал Оюутолгойн гэрээг батлагдах  үеэс яригдсан.  Энэ тактикийн “автор” нь С.Баяр. Тухайлбал, Марк Минтоны захидалд  “Оюутолгойн гэрээг  батлах ажлын хэсгийнхэн болон Д.Зоригт сайд  УИХ дээр олон цагийг өнгөрөөж гишүүдтэй нэг бүрчлэн хэлэлцээр хийж,  асуултад хариулж, санаа бодлыг нь сонсож байсан. Оюутолгойн хэлэлцээрийн багийн ажилтан Р.Бат-Эрдэнийн хэлснээр Засгийн газрын энэхүү нээлттэй лобби нь С.Баяр сайдын бодож олсон УИХ-ын гишүүдийг Хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор өргөн баригдахаас өмнө гэрээний нөхцлүүдтэй танилцуулах зорилготой “арга” байсан”  гэжээ.  Энэ арга одоо Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг дээр үргэлжилж байх шиг байна.   Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-аас гишүүдэд захидал илгээсэн болохыг тодотгосон юм.  Тэрээр “Захидал дахь саналууд хуулийн төслүүд яг үг өгүүлбэрээрээ явж байна. Та нар үнэхээр бодож энэ заалтуудыг хуульд тусгасан уу. Аль эсвэл хэн нэгний заавраар тусгасан уу. Энэ хуульд “Ам Чам”-аар дамжуулсан “Рио Тинто”-гийн лобби явж байна” гэж  хэлж байв.  “Ам Чам”-ын Удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Камерон Макрей нь өмнө нь “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар дөрвөн жил орчим ажилласан байдаг.  Эндээс Ч.Улаан тэргүүтэй УИХ-ын гишүүдэд ирсэн захидлын агуулга юу байв. Яагаад Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-ын захидлын агуулга Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдав гэсэн том асуудал гарч ирнэ. “Ам Чам”-ын УИХ-ын гишүүдэд илгээсэн захидалдаа үндсэн хоёр санаа тусгажээ. Тэр нь лиценз шилжүүлэхэд ногдуулах татвар болон эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал. Тэрээр хуулийн төсөлд тусгагдсан энэ хоёр агуулга нь “Засгийн газар татвараас зугтах, дамлах явдлаас сэргийлэх зорилготой хийж байгаа алхам боловч Монголын уул уурхайн олборлолт болон хайгуулын салбар гүн уналтад орж, олон улсын хөрөнгө оруулагчид өөр таатай зах зээл хайж байгаа энэ үед оновчтой шийдэл биш” гэж  захидалдаа онцолсон байна. Уг захидал нийт зургаан хуудас бөгөөд ААНОАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга дахь тодорхой заалтуудыг ингэж өөрчлөх ёстой гэсэн байдлаар нэг бүрчлэн задлан бичсэн нь анхаарал татна. Ийнхүү Оюутолгойн асуудал дээр УИХ-ын гишүүдийг  лоббидох С.Баярын тактик үргэлжилж байгаа бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21