Архангай, Завхан аймгийн иргэд Дээд үндсэн хуулийн төслийг дэмжлээ

2018-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.БАТДОРЖ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга  Н.Энхбаяр тэргүүтэй  намын удирдлагууд орон нутагт ажиллаж байна.  Тэдний томилолт  Архангай аймгаас эхэлж, өчигдөр Завхан аймгийн сумдад  үргэлжиллээ.  Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Тариат,  Цахир, Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сум, Улиастай хотод ажилласан.   Энэ хугацаанд  орон нутгийн иргэдэд МАХН-аас санаачлан боловсруулсан Дээд үндсэн хуулийн төслийг танилцуулав.  Мөн энэ үеэр иргэдийн санал бодлыг сонссон юм.  Тухайн орон  нутгийн иргэд  МАХН-аас санаачилсан Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурж байсан юм.  Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга  Н.Энхбаяр “МАХН улс орныг хөгжүүлэх зөв гарцтай, алсын хараатай нам. Бидний алсын хараа бол Шинэ дээд Үндсэн хууль байна. Үүнийгээ ард түмэнтэйгээ хамтран баталж, хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм. Энэ Үндсэн хууль батлагдсан цагаас монгол хүн бүр байгалийн баялгийн эзэн болж, хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус, сонгууль шударга болно гэх зэрэг бидний хүсэн хүлээж буй зүйлс амьдралд хэрэгжинэ” гэсэн.  Ийнхүү МАХН-ын  удирдлагууд үргэлжлүүлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт ажиллана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

14 цаг 39 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

18 цаг 18 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

Өчигдөр 06 цаг 00 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

Өчигдөр 06 цаг 00 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02