МАН-ынхан нэг мэхэнд хоёр унах уу?

2018-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН Ийм агуулгатай үгийг сүүлийн үед МАН-ынхан их хэлдэг болжээ. Ялангуяа Нийслэлийн МАН хавиар бол ийм үгтэй, иймэрхүү санаатай хүн олон таарахаар байна билээ. Ер нь бол ингэж хэлэх, ярих болсон нь ихээхэн учиртай ажээ. Учир юу гэвэл Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа өгсөн. Тухайн үед Нийс­лэ­лийн МАН-ын хо­рооны Тэргүүлэгчид хуралдаад намын даргын ажлыг Нийслэлийн Засаг дарга Су.Батболдод хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн байна. Гэвч Су.Батболд Нийслэлийн МАН-ын Бага хурлаар санал авч энэ албандаа жинхлэх ёстой юм байна. Үүнээс болоод л МАН даяар “аюул” болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн МАН-ын даргыг авахаар МАН доторх бүлэглэлүүд нүдэлдээд эхэлсэн байна. Хоорондоо үзэхийн өмнө одоо тамга барьж байгаа, Бага хурлаас сонгогдох магадлал хамгийн өндөртэй яваа Су.Батболд руу дайраад удаж байна. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын энэ асуудал зөв­хөн МАН-ын гишүүдийн бус, олон нийтийн анхаар­лын төвд ороод байгаа. Уг нь МАН дотооддоо шийдчихээр асуудал бай­тал аль хэдийнэ савнаасаа хальж “хар масс”-ыг хамарсан байна. Ер нь бол Нийслэлийн МАН-ын дарга гэдэг том албан тушаал л даа. Монгол Улсын хүн амын талаас илүү нь нийслэлд амьдарч байна. Үүнийг дагаад бүх шатны сонгуулийн тойргийн олонх нь нийслэлд хуваарилагддаг юм.Тэдгээрт нэр дэвших хүмүүсийг тодруулах эрх Нийслэлийн МАН-ын даргад ирнэ. Нийслэлийн МАН-ын даргын хорхой хүргэм эрх мэдэл нь энэ. Дээрээс нь МАН-ын дүрмийн дагуу Нийслэлийн Засаг дарга болчихно. Бас л амьтан хүний анхаарал, сонирхлын төвд байдаг албан тушаал шүү дээ. Энэ мэтчилэн Нийслэлийн МАН-ыг удирдана гэдэг МАН-д нэлээд том эрх мэдлийг атгагч болж байгаа юм. Ийм том том эрх мэ­дэл­тэйгээ адил хариуцлага бас ирнэ. Ямар ч улс төрийн хүчин нийслэлд ялалт байгуулсан байхад улс даяар ялсан л байдаг. Тэгэхээр МАН-ын ирэх сонгуулийн дүн Нийслэлийн МАН хэрхэн ажиллахаас л шалтгаална гэсэн үг. Энэ талаас нь харвал Нийслэлийн МАН-ын дарга зугтмаар ажил байгаа юм. Гэвч өнөөдөр энэ ажлыг булаалдаж, бие биеэ яахаас ч буцахгүйгээр муулж, гүтгэж, бүр хэрэлдэж ноцолдохдоо тулж байна гэсэн олон мэдээлэл дуулддаг болоод байна. Эртэй, бяртай сайд нь энд тэнд амьтан хүн айлгаж ичээгээд байна гэж ч МАН-ынхан ярьдаг болов. Тэгэхээр энэ ажлыг хүсэгсэд хариуцлагын тухай бодох ч үгүй байна. Дээр дурдсанчлан нам нь үнэмлэхүй олонхоор эрх барьж байгаа үеийн эрх мэдэл л туйлын амттай харагдаад байгаа бололтой. Нийслэлийн МАН-ын дарга ийм том харагддаг болоод хоёр жил л болж байгаа. Түүнээс өмнөх дөрвөн жилд тийм албан тушаал байдаг билүү гэхээр байв. Хэдхээн жилийн өмнөх түүх сөхье л дөө. 2012 оны сонгуульд МАН ялагдсан. Ялагдлын дараах улс төрийн намын царай ямар байдгийг хүмүүс мэдэх л байх. Намын байр нь эзгүйрч, ордог гардаг гишүүд ховордоод л, намын сан хөмрөг хоосорч, гэрэл цахилгааны мөнгөө хүртэл төлөхөд хүндэрдэг гэж ярьдаг. Яагаав, тэр үед МАН-ынхан дотоод үйл ажиллагаандаа зориулж “Алтжин”-гийн Г.Алтангаас 1 000 000 /нэг сая/ ам.доллар зээлдсэн байдаггүй юу. Энэ мөнгөө одоо ч төлөөгүй байдаг. МАН, Нийслэлийн МАН яг л ийм болчихсон үед буюу 2012 оны сонгуулийн дараа наймдугаар сард Нийслэлийн МАН-ын Бага хурал болж Ц.Сандуй дарга нь болж байв. Намын ажлаа явуулахын тулд орон сууцаа хүртэл барьцаанд тавьж байсан гээд л ярьдаг юм. Ингэж явсаар 2016 оны сонгуультай золгож, улмаар нийслэлийг атгачихаад байсан Э.Бат-Үүлийн багийг ялсан нь тэр үедээ “шок”-д ормоор явдал байв. Харин дараа нь 60 тэрбумын бичлэг гээч юм задарч, улмаар 217 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагд­саны дараа Ц.Сандуй ёс зүйн хариуцлага хүлээн, НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргаа ажлаа өгсөн байдаг. Энэ бүхнийг тоочсон нь өнөөдөр булаалдаад байгаа Нийслэлийн МАН-ын даргын албан тушаал ямар үнэтэй эд вэ гэдгийг, бас энэ бичвэрийн гарчиг болох “...Нанчилдахад хэдүүлхнээ, найрлахад олуулаа” гэж л хэлэх гэсэн хэрэг. Э.Бат-Үүлийн эсрэг Ц.Сандуйг дагаад хэн хэн зогсч байсныг энэ намынхан бүгдээрээ л мэдэж байгаа. Харин өнөөдөр тэр үед найзаа гэх нь байтугай намаа гэж яваагүй нөхөд Нийслэлийн МАН-ын Бага хурлыг угтсан “зодоон нүдээн”-ий тэргүүн эгнээнд гүйж явна гээд л МАН даяараа л ярьж байна. Нөгөөтэйгүүр МАН сонгуульд ялаад эв зүйгээ олж амжаагүй, томилгоо нь ч дуусаагүй байхад 60 тэрбумынхан ба нөгөө талынхан гэсэн PR-ыг нэвт явуулсаар МАН үндсэндээ хоёр хуваагдсан. Одоо Нийслэлийн МАН-ын Бага хурлын өмнө энэ технологи дахин орж ирж байгаа нь харагдаад л байна. Гэхдээ МАН-ынхан нэг мэхэнд хоёр унах уу гэдгийг Нийслэлийн МАН-ын Бага хурлаас харж болно. Эцэст нь хэлэхэд, МАН-ын имиж бол нам нь олон жилийн түүхтэй, лидерүүд нь аливаа асуудалд ултай суурьтай ханддаг, гишүүд нь эрэмбэ дарааллаа мэддэг, эмх цэгцтэй, сахилга баттай л гэдэг. Энэ талаас нь харвал элдэв “хор”-нд орж, бие биеээ хэмлэлгүй, одоо байгаа засаглалаа хэвээр нь хадгалаад намынхаа мөрийн хөтөлбөрт лоо­зог­носон “Аз жаргалтай Улаанбаатарыг цогцлоо­но” гээд зүтгэчихэд бас ч гэж хоёр жилийн хугацаа байгаа юм шүү. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21