Б.Баярсайхан Дээд шүүх дээр ялсан ч Т.Ням-Очирыг томилжээ

2018-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудал утгаа алдаад удаж байна.  Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ албан тушаалд хэдэн ч хүн томилогдов.  Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 6-ны өдөр БСШУС-ын сайд Ж.Цогзолмаа тушаал гаргаж, Ерөнхий боловс­ролын бодлогын газрын дарга Т.Ням-Очирыг ТНБД-ын түр орлон гүйцэтгэгчээр томилоод байна.  Үүнээс өмнө Т.Ган-Эрдэнэ, Ж.Болормаа нар энэ суудалд хэсэгхэн хугацаанд тухлаад авсан.   Ер нь  энэ асуудал 2017 оны долдугаар сараас эхэлсэн байдаг. Одоо яг нэг жил болох гэж байна.  Тус яамны ТНБД-аар ажиллаж байсан  Б.Баярсайханг  Ж.Эрдэнэбатын Засгийн газар гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзсэн Б.Баярсайхан хуулийн байгууллагад хандсан байдаг.   Өнгөрсөн хугацаанд түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг бүх шатны шүүх тогтоож, Засгийн газрын 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Баярсайханыг өмнө нь эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргаад байна.  Ингэсээр байтал  Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Харин ч өөр хүн тохоон томилж, асуудлыг улам хурцатгаж байгаа юм. Ийнхүү Төрийн нарийн бичгийн дарга байхгүйгээс болж тус яаманд харъяалагддаг дөрвөн том салбарын ажил цалгардаж байгаад салбарынхан төдийгүй УИХ-ын гишүүд бухимдаж эхлээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21