Дотоож тойрсон улс төр

2018-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар гишүүдийн дотоожны асуудлыг хэлэлцэж, энэ парламент түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.  Тэд гишүүдийн хүчингийн хэргийг ангиараа  шүүж, хамгаалж үлдлээ.   УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой  хэрэг өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар яригдаж, өндрөө авсаар нэг их үр дүнд хүрсэнгүй дуусах шиг боллоо.  Өнгөрсөн  долоо хоногт энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдахад  Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон “Залуу гишүүнээ авч үлдмээр байна” гэх утгатай үг унагажээ.  Энэ үг ч асуудалд нэлээд хүчтэй  нөлөөлж,  УИХ дахь 33-ын бүлгийн ачаар Д.Гантулга суудалтайгаа үлдэв бололтой.  МАН-ын бүлгийн хурлын дараа  хоёр гишүүнтэй холбоотой асуудлыг Халдашгүй байдлын байнгын хороо,  Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхэд хоёр гишүүнээ явуулах зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн.  Хууль зүйн байнгын хороогоо  бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.   Үүний дараа  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн оройн 22.00 цаг хүртэл дотоожны асуудал ярив.  Энэ үеэр гишүүд хоёр гишүүний асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.   УИХ-ын гишүүн Д. Оюунхорол: -Парламентад 13 эмэгтэй гишүүн, 13.7 хувийг бүрдүүлж байна. Бид эмэгтэйчүүдийн хувьд дуу хоолойгоо нэгтгэн хүчирхийллийн хэрэг хийсэн болон завдсан аливаа хэргийн эсрэг дуугарах болно. УИХ-ын нийт гишүүдэд тэднийг хаацайлах эрх байхгүй. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэдэг зарчмаа бариасай. Охид эмэгтэйчүүдээ хүчирхийллээ хамгаалахад өнөөдрийн энэ танхимаас гарах шийдвэр үлгэр дуурайлал болно. Хүчирхийллийн эсрэг хууль шинэээрээ, “будаг нь хатаагүй” байна. Энэ хуулиа хэрэгжүүлэх ёстой.   УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: -Парламентын түүхэнд энэ өдөр хар өдөр болж үлдэх байх. Прокурорыг хүндэтгэж байна. Гэхдээ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд бүхэн тэгш эрхтэй. Мөнгөтэй мөнгөгүй, хэдэн удаа сонгогдсон, сайд эсэх хамаагүй. Авлигатай холбоотой асуудлаар нэр нь дурдагдаад шийдэгдэхгүй байгаа гишүүдийн оффшортой, луйвартай холбоотой асуудлыг ч бас Проукрор оруулж ирээрэй.   УИХ-ын гишүүн М.Билэгт: -Хоёр гишүүн маань охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн гэх асуудалд холбогдсон. Халдашгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар энэ хоёр гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан ч хоёр байнгын хороо харамсалтай нь өөр шийдвэр гарсан. Уг нь энэ парламент энэ хоёр хүнийг гэм буруутай эсэх хууль хяналтын байгууллагаар шалгуулаад үнэн зөвөө шийдүүлж, шалгуулаад ирэх боломжийг нь гаргах ёстой.   УИХ-ын гишүүн Л.Болд: -Улс төрийн шийдэл рүү явчих вий гэж харж байна. Парламентын түүхэнд гишүүний эрхийг түдгэлзүүлсэн тухай ярьж байгаа нь үнэн. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн улмаас тэр аймшигт асуудлыг хөндөн ингэж хэлэлцэж байсан. Өнөөдөр Прокурорын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг яагаад дагаж мөрдөхгүй орохгүй байна вэ. Энэ зүйлийн дагуу Улсын ерөнхий прокурор жилд нэгээс доошгүй удаа мэдээлэл хийх ёстой.   Ийнхүү нэгдсэн чуулганы санал  хураалтыг нууцаар авч Д.Гантулгыг 29 гишүүн дэмжиж, 28 гишүүн түдгэлзүүлэх нь зөв гэсэн юм. Тэрээр ганцхан саналын зөрүүгээр дахин хоёр жил хууль тогтоохоор боллоо. Харин Д.Муратыг дэмжин 33 гишүүн санал өгч, 24 гишүүн татгалзсан байна. Ийнхүү парламент ёсзүйн зөрчил гаргасан хоёр гишүүнээ дэмжиж авч үлдсэн юм. МАН-ын бүлэг, байнгын хороод гээд бүрэн нэг өдрийн хуралдаанаа дотоожны асуудалд зориулж, сүүлдээ тэр хоёртоо “хүчиндүүлээд” л дуусах шиг боллоо.  Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21