“Монгол, Орос, Хятадын хамтын ажиллагаанд бодитоор хандах цаг болсон”

2018-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ерөнхийлөгч Х.Бат­тулга БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод болж буй  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Түүнийг БНХАУ-ын Гадаад хэр­гийн туслах сайд Кун Сюанью, Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг нар хүлээн авлаа. Тэрээр эхний уулзалтаа  Бүгд Найрамдах Беларусь Улсын ерөнхийлөгч Алек­сандр Григорьевич Лукашенкотой хийв.  Энэ үеэр  хоёр орны төрийн тэргүүн ШХАБ-ын асууд­лаар санал солилцов. Лука­шенко “Монгол Улс их урт хугацаанд ажиглагч байсан, ийм хашир байх нь зөв. Манай улсын хувьд ажиглагчаар ороод удаагүй байна. Гэхдээ миний бодлоор Монгол Улс ШХАБ-д элслээ гэхэд алдах юм байхгүй. Харин ч эдийн засгийн хувьд авах юм их байгаа” гэлээ.  Үүний дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзлаа.  Энэ үеэр Путин ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд үнийн хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний үеэр гарын үсэг зурсан нь Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж үзэж байна гээд, Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.  Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын  төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтад  оролцлоо.  Энэ үеэр  “Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буй нь гурван улс хоорондын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлж байна гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд гурван талаас гаргасан хүч чармайлт, санаачилгын дүнд гурван талын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлсэн билээ.  Гурван талт хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлсон “Дунд хугацааны замын зураглал” болон хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг тогтсон “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” гэсэн хоёр чухал баримт бичгийг байгуулсан нь том амжилт мөн. Эдгээр чухал баримт бичгийг байгуулснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Одоо тэдгээрийг бодитойгоор хэрэгжүүлэх ажилд илүү анхаарал хандуулах цаг болсон гэж үзэж байна” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21