Ерөнхий сайд нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

2018-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар өдгөө хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.   С.Баярын тулуй өвчин хүндэрсэн, харин Ч.Сайханбилэг яаралтай хагалгаанд орох  шаардлагатай болсон гэх шалтгаанаар тэднийг хорих 461 дүгээр ангиас Сайд нарын II эмнэлэгт шилжүүлсэн байдаг.  Ерөнхий сайд нарын  биеийн байдал сайжирч байгаа талаар ч эх сурвалжууд мэдээлж байна.  Тэгвэл өчигдөр тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд  болох байсан ч нэг хоногоор хойшлогдлоо.  Шүүх хурал өнөөдөр болно.   Энэ удаагийн хуулийн байгууллагын процессыг харахад Ерөнхий сайд нарыг бараг л батлан даалтад гаргахаар тохиролцсон болов уу гэж харагдаж байна.   Учир нь  прокурорын байгууллагаас   тэдэнд хилийн хорио тавьж, батлан даалтад гаргах сана­лаа шүүхэд хүргүүлээд байна.  Харин өнгөрсөн тавдугаар сарын 10-нд болсон шүүхийн үдээс өмнөх хуралдаанаар Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг батлан даал­тад гарган, Монгол Улсын хилээр гарга­хыг хяз­гаарлахаар шийдвэрлээд байсан юм. Хэдий тийм боловч прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу хэргийг дахин хянаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийг үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, захирамжийг хүчингүйд тооцжээ. Улмаар Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хуга­цааг нэг сараар сунга­хаар шийдвэрлэсэн байдаг. Харин энэ удаа про­курорын байгууллагаас тэднийг батлан даалтад гаргах саналыг хүргүүлээд байгаа.  Тэгэхээр Ерөнхий сайд нар бараг л “эрх чөлөө”-тэй болж таарах байх.  Тэднийг Оюутолгой төслийн хүрээнд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр хийсэн  Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүү­жилтийн төлөвлөгөөг батлах асуудалд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21