“Эрдэнэт”-ийн асуудал Засгийн газар дээр гацсан уу?

2018-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН “Эрдэнэт” үйлд­вэ­рийн асуудлаар Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдаад удлаа.  Асуудал нэг хэсэг эрчээ авч, хууль хяналтын байгууллагаас холбогдох хүмүүсийг баривчлан шалгаж эхэлсэн.  Парламентын хэмжээнд ч ажлын хэсэг байгуулан, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг судалж эхэлсэн байдаг.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарыг сонгож, гишүүдэд Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар нар багтжээ.  Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас  ажилдаа орж,  “Эрдэнэт”-ийг шалгаж эхэлсэн юм.  “Эрдэнэт” үйлдвэрт ба­талгаа гаргасан, байдал, “Стан­дарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлтээ гаргаад байна. Өнгөрсөн тавдугаар сарын 1-12-ны хооронд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллахдаа тус компанийн холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан, үүсээд байгаа нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр хугацаа хойшлуулалгүй яаралтай шийдвэрлэх зарим асуудлаар зөвлөмж, чиглэл гарган өнгөрсөн сарын 15-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлжээ.   Ажлын хэсгийн танилцаж, судалсан мэдээллээр энэхүү хэрэг 2006 оноос эхлэлтэй гэжээ. 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэр нь “Стандарт” банкнаас 15 сая ам.доллар зээлсэн. Улмаар хэдхэн сарын дараа буюу есдүгээр сарын 29-ний өдөр дахин 15 сая ам.доллар зээлсэн бөгөөд  нийтдээ 30 сая ам.доллар зээлжээ.  Энэ зээл нь “Жаст” группт баталгаа  гаргаснаас тусдаа асуудал бөгөөд зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк хоёрын хоорондын зээлийн асуудал юм байна.  Харин “Жаст” группийн тухайд “Стандарт” банкнаас “Эрдэнэт”-ийг барьцаалан нийтдээ 160  гаруй сая ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан нь бас тодорхой болжээ.  Ер нь “Жаст” болон “Эрдэнэт” үйлдвэр тухайн он жилүүдэд нэлээд өргөн хамтын ажиллагаатай байжээ.  Хоёр компанийн хоорондын төлбөр тооцооны тодорхой хэсэг нь бартерын хэлбэрээр явагдсан байдаг талаар ч ажлын хэсгийн дүгнэлтэд тусгагдсан байна.  Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр нь 2006-2013 оны хооронд есөн векселээр 40.8 сая ам.долларыг “Жаст” группт олгожээ.  Үүнийхээ тодорхой хэсгийг бартерын тооцоогоор барагдуулсан байжээ.  Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “ “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Мөнхжаргалын сейфэнд байсан гэх 28 хуудас гэрээний эх хувилбар шинэ нөхцөл байдлыг үүсгэж болох юм.    2009 болон 2010 оны зээлийн гэрээтэй холбогдох гурван гэрээ бүртгэгдсэн боловч материал нь архивт байдаггүй, үүнийг мөрдөн байцаагчид хураан авсан байдаг. Энэ олдсон нотлох баримт нь хэргийн үнэн бодит байдлыг тогтоож, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Арбитрийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх хэмжээнд үнэлэгдэж байж шинэ нөхцөл байдал үүснэ” гэдгийг мөн онцолжээ.  Ажлын  хэсгээс гаргасан зөвлөмжийн хугацаа өнгөрсөн сарын 31-нд дууссан ч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй асуудлыг “гацаажээ”.  Ер нь Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой маргаан, 49 хувийн асуудал дээр тун хойрго хандаж байгаа гэх яриа ч  гарч эхлээд байна.  Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын тухайд  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал,  Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг өнгөрөгч сарын 31-нд суллаж, батлан даалтад гаргажээ. Тэднийг Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас авсан зээлд хамаатай байж болзошгүй гэж үзэн, байцаалт авч байгаад хорих саналыг нийслэлийн Прокурорт хүргүүлж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд хэлэлцээд 30 хоног хорих шийдвэрийг гаргаад байсан юм.  Ийнхүү  “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах асуудал хууль хяналтын байгууллага болон парламентын хүрээнд явагдаж байна.   Ажлын хэсгийнхэн шуурхай санал дүгнэлтээ хүргүүлсэн ч Засгийн газар гацаагаад 20 хоножээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

14 цаг 40 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

18 цаг 19 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

Өчигдөр 06 цаг 00 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

Өчигдөр 06 цаг 00 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02