Ц.Оюунбаатар: Намын дүрмийг батлахаас татгалзсан улстөржсөн шийдвэрээ зогсоох ёстой

2018-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ёс зүйн хорооны дарга Ч.Давааням, Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, С.Ононбаяр нар өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Дээд шүүхээс МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлахаас татгалзсан учраас ирэх сард намын Их чуулганыг зарлан хуралдуулахаар болжээ.   Шүүхээс намын үйл ажиллагаа нь Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцэхгүй байна гэж үзээд байна.  Бүр тодруулбал намын Бага чуулганыг  зохион байгуулахгүйгээр Их чуулган хийж намын дүрмээ боловсруулсан гэсэн асуудлыг ярьжээ. Энэ нь шүүх байгууллага өөрөө үндсэн үүрэг чиглэлээсээ хазайж, улстөржиж эхэлснийг харуулж байна гэдгийг хурлын үеэр хэлж байв. Дээд шүүх нь улс төрийн намын дүрмийг батлахдаа Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянадаг. Харин намын дотоод асуудалд ордоггүй. Тиймээс МАХН-ын дүрмийг батлахаас татгалзаж байгаа нь улстөржсөн шийдвэр гэдгийг харуулж байна гэдгийг онцолж байв.  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг Дээд шүүх бүртгээгүй. Ингэхдээ хурлын тэмдэглэл хавсаргаагүй, тус намын нэг хоёр хүн Их чуулганы асуудлаар маргалдаж байгаа учраас бүртгэх боломжгүй гэх тогтоол гаргасан байсан. Бид энэ тогтоолд заасан үндэслэл шалтгааныг залруулж, 2018 оны тавдугаар сарын 14-нд Улсын дээд шүүхэд өгсөн. Харамсалтай нь, Улсын дээд шүүх огт өөр шалтгаан зааж, бүртгэхээс дахин татгалзлаа. Үүнээс үзэхэд МАНАН гэдэг улс төр, бизнесийн бүлэглэл шүүхийн шийдвэрт нөлөөлж байна. Энэ бүлэглэл олон хүнийг зохиомол хэргээр шийтгэж байсан. Одоо болно, улс төрийн дайнаа зогсоогоод, урагш харж ажиллахыг МАХН шаардаж байна гэв.МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, өмгөөлөгч Л.Мөнхсайхан “Дээд шүүхийн 16 тоот тогтоолд Улс төрийн намын тухай хуулийн 21.2-ыг зөрчсөн гэж үзсэн. Үүнийг энгийн иргэд үзэхэд Улсын дээд шүүх ямар нэгэн зүйл, заалт бариад татгалзсан юм байна гэж харахаар. Гэвч энэ нь уг тогтоолтой ямар ч заалт холбоогүй асуудал. Энэ нь шүүх байгууллагын тогтолцоо гажуудалд хүрснийг харуулж байна” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21