Б.Чойжилсүрэн: “Хурд” групп татварын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг аваагүй

2018-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.  Түүний байр суурийг хүргэж байна.   -Таныг  Сангийн сайд байхдаа өөрийн эзэмшлийн “Хурд” группт  НӨАТ-ын буцаан олголтоор 36 тэрбум төгрөгийг хуваарилсан  гэх мэдээлэл цацагдсан.  Энэ асуудлаар тайлбар өгөхгүй юу? -“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас олон нийтэд  ташаа мэдээлэл цацаж байна.  “Хурд” групп улсад төлөх ёстой татвараа илүү төлсөн учраас жилийн эцэст 18 тэрбум төгрөгөө буцаан авсныг мушгин гуйвуулсан. Иргэн Х.Бат-Ялалт, М.Наранбаатар гэдэг хүмүүс нэг зүйлийг хутгаад ойлгоод байна. Хоёр хувийн нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн хэрэглэгч буцаан олгогдох журмаар буцаан авдаг. Энэ харилцааг тэд буруугаар ойлгоод байна. Манай компани илүү төлсөн татвараа буцаан авсан төдий зүйл. Энэ асуудлыг шалгуулахаар би өөрийн хүсэлтээр  УИХ-ын Ёсзүйн дэд хороонд хандсан.  Тэд хуралдаж, би холбогдох бичиг баримтуудыг авч очиж, “Хурд групп” НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг авсан гэх асуудлаар тайлбар өгсөн байгаа.  Ёс зүйн дэд хорооноос гишүүн миний биеийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн.  Өөрөөр хэлбэл эрх мэдлээ ашиглан өөрийн компанид давуу байдал олгоогүй гэдгийг Ёсзүйн дэд хорооны хурлаар батлагдаж байна. -Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг танилцуулахгүй юу? -Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд “Хурд групп” компанид 18 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгосон нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориу­лалтаар худалдан авсан, импортоор оруулсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” албан татварыг тухайн татвар төлөгчийн төсөвт төлөх татвараас хасч тооцох мөн хуулийн 15.1-д албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгохоор заасныг тус, тус үндэслэсэн байна.  Албан татварын илүү төлөлтийг холбогдох журмын дагуу Татварын ерөнхий газраас хянаж, баталгаажуулсан байна. 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын албан татварын буцаалт “Хурд групп” компанид  олгогдоогүй бөгөөд Сангийн яамны холбогдох албан бичгүүдэд нийт 18 тэрбум төгрөгийн албан татварын буцаалтыг “Хурд групп” -т шилжүүлсэн. Мөн Сангийн яам болон Татварын Ерөнхий газрын ирүүлсэн албан бичиг, баримт тайлбар мэдээллийг үзэхэд “Хурд групп” компани 18 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтыг авах эрх нь дээр дурдсан холбогдох хуулийн дагуу үүссэн бөгөөд буцаалтыг олгох шийдвэр гаргах явц нь холбогдох хуулийн дагуу явагдсан байна. Иймд Ёс зүйн дэд хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтийг саяхан өөрийн гар дээр хүлээн аваад сууж байна. - “Хурд групп” НӨАТ-ын буцаан олголтоос 18, 36 тэрбумыг авсан гээд хоёр тоо яваад байна. Энэ нь ямар учиртай юм вэ? -Сангийн яамнаас найман тэрбумаар, 10 тэрбумаар тус тус шилжүүлэг хийсэн юм. Нийтдээ18 тэрбум төгрөг НӨАТ-ын буцаан олголтын журмаар манай компанийн дансанд орсон.  Үүнийг хоёроор үржүүлээд олон нийтийн сүлжээнд тавьчихсан бололтой юм билээ. Энэ талаар Сангийн яамнаас би тайлбар авсан байгаа.  Бүх нотлох баримт бичиг надад бий. -Илүү төлсөн татвараа буцаан авсан гэлээ. Энэ ямар учиртай вэ? -Манай “Хурд” групп ихэвчлэн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын өртгийг бүрдүүлэх явцдаа илүү төлөгдсөн НӨАТ борлуулалтаас нь илүү гарчихдаг. Ер нь ийм тохиолдол үүсдэг. Энэ тухай НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйл дээр тодорхой тайлбарлачихсан байгаа. Ийм байдлаар зөрүү үүсдэг юм. -Тосон бумбын нурууны ойролцоо  танай компани уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна.  Та улс төрч, нэр хүндтэй бизнесмэнийнхээ хувьд энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу? -Тосон бумбын нуруунаас 50 км-ийн зайтай талбайг энэ компани эзэмшдэг. Миний 50 хувийг нь эзэмшдэг үнэн. Яг энэ талбайд зэрэгцээ нийт таван компани үйл ажиллагаа явуулдаг. Намайг улс төрд байгаа болохоор л ингээд баалаад байгаа юм. Түүнээс биш хууль зөрчихсөн зүйл байхгүй.  Урт нэртэй хуулиар бол голын урсац бүхий газраас 200 метрийн зайтай байхыг зөвшөөрдөг.  Харин тэнд хоёр голын урсацаас холдуулж, хоёр кмээр талбайгаа татсан.  Бүх зүйл хуулийн хүрээнд явж байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21